{#9}

96 19 15
                                    

Бүхэл өдрийг Чангкюнтэй өнгөрүүлсэн Хёнвон яг л утсан хүүхэлдэй аятай орны түшлэг налан хөдөлгөөнгүй удаан суучихсан байв. Тэр одоо хүртэл Данеил үхчихсэн гэхэд итгэхгүй байх аж. Унтчихвал л бүх зүйл хэвэндээ орно. Сэрвэл эргээд бүгд байрандаа байх болно гэж бодох ч өнөө их нойр нь одоо алга болчихсон байх аж.

Чангкюн - Хёнвон ядаж жоохон юм идэж болохгүй гэж үү? Бараг шөнө дунд болох нь. Би шөл захиалчихсан. Одоо бараг хөрчихсөн байх. Дахиад халаагаад өгье

гэсээр аргадах ч цаанаа л санаа зовж загинах өнгөөр хэлэх аж.

Хёнвон - Данеил жинхнээсээ алга болчихсон гэж үү?

Удаан дуугай хурааж сууж байсан Хёнвон цаанаасаа алга болоогүй гэж хэлээч гэж байгаа юм шиг царай гаргах нь тэр.

Чангкюн яаж ч чадахгүй санаа алдсаар Хёнвоныг хүчээр өргөсөөр нэг давхар луу буув.
Хёнвон зүгээр л Чангкюны хөдөлгөөн бүрийг ширтэх аж.

Чангкюн - Чамайг ингэлээ гээд Данеил буцаад ирэхгүй болохоор ядаж чи өөрийгөө бодох хэрэгтэй.

гэсээр эгээтэй л IM гараад ирчихсэн мэт л үглэж эхлэв.
Гэвч энэ бол Чангкюн.
Тэр зүгээр илүү хүн дахиж алдахыг хүсэхгүй байгаа хэрэг.
Шаналж байгаа хэрнээ тэрнийгээ арай ядан барих сэтгэлийг нь Хёнвон зулгаагаад байгаа мэт өөрт нь ч хэцүү байх аж.

Тэсвэр тэвчээрийг барсан нэг өдөр Хёнвон Чангкюн 2 орондоо орсноор дуусах тийшээ хандав. Чангкюн ч IM ийн хийдэг зүйлсийг бага сага ч болов мэдрэмжээрээ хийсээр хамгийн сүүлд нь Хёнвоны энгэрт наалдан тэврэх аж.

Чангкюн цаанаасаа л IM хэд хоног гарч ирэхгүй юм байна гэдгийг мэдрэнэ. Бие эсвэл сэтгэлийнх нь хаа нэгтээ нуугдчихаад гарч ирэх тэнхэлгүй болсон IM ийг аргадмаар байвч өөрөө тэнд байж чадахгүй дээ уур нь хүрнэ.

IM хэтэрхий хүүхэд шиг. Тэр бусдыгаа барьж идэхэд хэтэрхий гэнэн. Гэтэл яаж Данеил үхсэн гэдгийг огт ойлгохгүй байх Чангкюн.

Хёнвон - Унтчихсан уу?

Чангкюн - Үгүй ээ. Яасан?

Хёнвон - Зүгээр л миний нойр хүрэхгүй байна. Дуулаад өгөөч.

Чангкюн - харин ээ. Би сайн дуу мэдэхгүй юм байна.

Хёнвон - Юу ч байсан яах вэ?

Чангкюн - Чи тэгж байвал

Гунигтай миний бяцхан гүнж
Хаанаас нь ч харсан гунигтай харагдана
Яагаад тийм их гунигтай санагдана вэ?
Хайр ихийг хүртсэн атал
Яагаад тийм их гунигтай харагдана вэ?

Хёнвон - Кюн аа уйлаад байгаа хэрэг үү?

Чангкюн - Үгүй ээ

гэж хариулсан ч нусаа татах аж.

Өнөөдөр хоёуланд нь хүнд байсан учир дахиад нэг ч үг бие биендээ хэлэлгүйгээр унтах тийшээ хандав.

Гэхдээ Чангкюн нэг хүнийг огт санаагүй юм.
______________________________________

Psyche{#Edited}Where stories live. Discover now