Үүрийн 5 цагийн үед IM сэрчихэв. Дотоод хүмүүс нь алга болж байгаа юм шиг мэдрэмж яг л өөрөө үхэж буй мэт мэдрэгдэнэ. Амьсгал ч зөв авч чадахгүй байсан тул угаалгын өрөө орон нүүр гараа угаасан ч хэвийн болсонгүй. Сүүлдээ уушги нь агаар нэхэн, өөрөө ч зөв амьсгалж чадахгүйгээсээ болоод ойр тойрондоо байгаа зүйлсийг сүйтгэж эхлэв.
Гэнэт л хэн нэгэн энгэртээ наан тэвэрч тайвшруулж эхлэх нь арай л дээрдүүлэв бололтой. Тэгсэн ч нэг зүйл хэлэх гэж баахан ам нь ангалзав.Хёнвон - IM одоо зүгээр дээ. Тайвшир ойлгов уу? Би энд байна. Чиний хажууд. Үргэлж байдаг шигээ.
IM - Дан.... Да.... Дане....... Данеил
хэмээн түрүүнээс хойш амандаа үглэж буй үгс нь одоо ч Хёнвонд ойлгогдох юм алга.
Хёнвон - Данеил яасан юм ммм. Эхлээд тайвширч байгаад хэл лдээ. Тэр чамайг гэмтээгээ юу? Ямар нэгэн муу зүйл болоо юу?
гэсээр аль болох тайвшруулан бага багаар асуух аж.
Гэнэт л IM ухаан балартан Хёнвоны өвөр дээр уначихав. Яахаа ч мэдэхээ байсан Хёнвон сандарсаар утас утас гэж байнга үглэх ч IM өөр дээр нь байгаагаас гадна, дөнгөж сэрээд их хүч гаргачихсан учир Хёнвон босож чадахгүй байв.
Хэт хүчилсэн ч биеэ дийлэхгүй байсан Хёнвоны гарыг гэнэт л IM бариад авав. IM биш Чангкюн.
Чангкюн - Одоохондоо битгий хөдөл бие чинь
гэсээр Хёнвоныг гар дээрээ өргөсөөр орон дээр аваачиж тавиад өөрөө хажуугаар нь ороод хэвтчихэв. Бүүр болоочгүй Хёнвоны өвөрт шигдчихэв.
Чангкюн - Би яагаад байна аа?
Хёнвон - IM ийн зуршил чамд нөлөөлж байгаа бололтой.
Чангкюн - Нэг юм дутаад байна.
Хёнвон - Энэ байх
гэсээр гараа үсэн дээ нь аваачин бүүвэйлж буй мэт илэх аж.
Чангкюн - Аан энэ байх нь дутаад байсан зүйл
Хёнвон - Данеилд юу болсон юм?
Чангкюн - Үхчихсэн
Тиймээ Данеил үхчихсэн. Тэрнээс болоод л IM өглөө тэгж сэрсэн хэрэг. Хамгийн юмыг тайвнаар хүлээж авдгаараа Чангкюн бүх зүйлийг зохицуулах гээд гарч ирсэн юм.
Хёнвон - Хэн?
Шокноосоо арай ядан гаран асуусан асуулт нь Хэн? гэх үг байв.
Чангкюн - Хэн гэдгийг нь бид ч мэдэхгүй. Удахгүй миний ч ээлж байж мэднэ. Ахх хийх юм их байгаа юм байна. Данеилийг ч зохицуулах хэрэгтэй. Хэрвээ нэг нь үлдвэл амьдрах мөнгө ч хэрэгтэй.
гэсээр Хёнвоноос холдон босоод явчихав. Чангкюнд хийх юм их. Тэр хэзээ ч өөрийгөө боддоггүй дүр. Бусдыгаа нэн тэргүүнд тавьдаг тэрээр одоо ч үхнэ гэсэн ч бусдыгаа бодож байна гэдэг Чангкюны онцлог байх.
Одоо бол энд хажууд нь байгаа хүний дотор юу болж буйг нь мэдэхийг л Хёнвон хүснэ.
_____________________________________
@Baasankhishig ❤️🤭 хөөрхөн2 юм ярьж байснаа голоор нь Аниа psyche гээ авч болох уу? гээд.
Хэтэрхий хөөрхөн байсан болохоор чамд зориулаад чирээд ирлээ❤️😎
YOU ARE READING
Psyche{#Edited}
Fanfiction- Чиний бүх дүрд хайртай - Тэд нар ганц чамтай л ингэж харьцдаг - Бүгд үү? - Тиймээ би ч бас Changkyun+Hyungwon=Love ~Tiff~s first fanfiction