{#15}

79 18 8
                                    

Өөрийгөө жинхэнэ нь биш гэж бодож байна уу? Яадаг билээ чи өөрийнхөө цор ганц хувилбар байтал өөрийгөө яаж жинхэнэ биш гэж хэлж чадаж байнаа...

IM - Оройн мэнд ахаа

Хёнвон - Ммххн дахиад жоохон л унтчихья

IM - Одоо босохгүй бол энхрийлэл байхгүй шүү!

Хёнвон - Ойлголоо тэгвэл өргөөрэй

гэсээр шөнө үүссэн бяцхан хайраас үүдэн бие нь бүүр л нялхарсан Хёнвон хүүхэд аятай гараа өгөх аж.

Даниелаас авч байсан таашаалаас огт өөр байсан өнгөрсөн шөнө. Зөөлхөн дулаахан бас таашаалтай. IM ийн хийж өгөх зүйлс бүр Хёнвонд нандин санагдана.

IM - Ядаж дотуур өмдөө өмсчихөөд надад тэврүүлээч

Хёнвон - Өмсүүлээд өг

IM - Жоохон хүүхэд шиг гэдэг нь

гэсээр хувцасны шургуулганаасаа Хёнвоны дотуур өмдийг авсаар ор луу буцан алхав.

IM - Ахаа та гэртээ харимааргүй байна уу?

Дотуур өмдийг нь өмсүүлчихээд зуршил болсноороо энгэрт нь тэврүүлэн, Хёнвон ч толгойг нь илсээр тавьсан асуултыг нь бодож эхлэв.

Хёнвон - Тэнд чи байхгүй. Очмооргүй байна.

IM - Би байхгүй болчихвол очих уу?

Нухацтай тавьсан асуултанд нь Хёнвон гацаж орхив. Одоо бол яагаад ч өөрийгөө IM гүй төсөөлж чадахгүй байх Хёнвоны хөмсөг нь зангирсан харагдана.

Хёнвон - Чамайг байхгүй болчихвол би ч байхгүй. Намайг амьд байлгамаар байна уу?

IM -  ммхн намайг байхгүй байс-

Хёнвон - Амьд байлгамаар байвал чи амьд үлдэхэд л болно. Энэ бол жинхэнэ чи. Ямар ч ялгаагүй. Тэр зүгээр л толгойг чинь эргүүлж байгаа юм. Яагаад Даниелийн хэсэг чиний нэг хэсэг болсон гэж бодож байна. Чи жинхэнэ учраас. Яагаад бүгд чамайг хамгаалах гэж тэгж их хичээж байгаа гээч тэр араатан биш чи жинхэнэ нь болохоор!! Чи хэзээ ч бусдыгаа алах тухай бодож байгаагүй. Чи тэдэнтэй зохицож амьдарч ирсэн. Чи тэд нарт хайртай. Тийм болохоор л чи жинхэнэ нь байгаа юм!

Гэнэт л дүрэлзсэн уураараа хэлэхийг хүссэн бүх үгээ хэлчихээд уйлж эхлэх Хёнвон.
IM д Хёнвоны хэлсэн зүйлс харин ч үнэнтэй ойр юм шиг санагдана. Хёнвон үнэнийг гуйвуулсан ч тэр итгэхийг хүснэ.

Хёнвон - Намайг битгий орхиоч гуйж байна. Чамгүй бол би хэн ч биш. Чамайг харж л амьдарч, чамтай хамт байхдаа л инээж байгаа надад жоохон ч гэсэн хайртай бол надтай үлдэхийг хичээ гуйж байна

IM - Хён таныг орхих хүсэл надад огт байхгүй. Анх таныг энд байхад танд татагдаагүй минь үнэн. Гэхдээ одоо хайртай. Хийдэг үйлдлүүдэд чинь, хэвтэж байхдаа л намайг инээлгэдэг үйлдлүүдэд чинь бүгдэнд нь хайртай. Үлдэнэ гэж хэлэхгүй ч хичээнээ.

гэсээр энгэрээс нь зууран тавьж явуулахгүй гэсэн шиг барьчихаад уйлах Хёнвоныг аргадах аж.

Цаг гаран уйлан тэвэрчихээд тавихгүй байх Хёнвоныг сүүлдээ яах учраа олохоо болив.

IM - Хён одоо бараг 00:00 цаг боллоо. Хоёулаа юм идчихээд унтья тэх үү?

Сүүлдээ өлсөхөө тэвчихээ байсан IM ахаасаа гуйж эхлэв.
Тэгээд бүтэхгүй болонгуут нь ахыгаа дотуур өмдтэй нь тэвэрсээр гал тогоо руу зүглэв.

IM -  Юу вэ? Ахаа өвөр дээр минь унтчихаж байгаа хэрэг үү?

гэсээр ам руу нь хоол халбагдаж хийж өгөх гэсэн ч унтчихсан байх Хёнвоныг харан уулга алдах аж.

IM - Таныг нээрээ л би орхиж явж чадахгүй юм шиг байна. Одоо Чангкюн ч байхгүй. Үлдээсэн мөнгөөр нь ямар нэг зүйл хийж эхлэхгүй бол удахгүй ажил хийх хэрэг гарах байх.

гээд санаа алдан Хёнвоныг улам л нэг гараараа өөртөө наан тэврээд өөрөө хоолноосоо халбагдан иднэ.

Даниел Чангкюн нар алга болчихсон учир дахиж хэрэг төвөгт орооцолдохгүйгээс гадна дүрүүд гарч ирэхдээ л өөр өөрсдийн хурууны хээ, эс гээд бүх зүйлсээ шинэчилдэг байсан учир ирээдүйд IM ийг хэрэгт гүтгэх хэцүү болж байгаа юм.
Мэдээж хэрэг хийсэн ч нягт нямбай шүү дээ.
Бас одоохондоо IM насаараа Хёнвонтой идээд ч барахгүй хөрөнгийг Чангкюн Хёнвонд үлдээснийг мэдээгүй юм.

IM - Хайртай шүү ахаа.

Орондоо орон зуршлаараа тэврүүлэнгээ ахдаа хэлэх бяцхан хайр татуулсан зурвас нь энэ байшингийн хананд уусан шингэж, дахиж цуурайтах биз.

___________________________________

Psyche{#Edited}Where stories live. Discover now