{#10}

94 18 8
                                    

Хёнвон - Дахиад жоохон л унтчихаж болохгүй юм уу?

Сана - Убба сэрэл дээ би уйдаад байна.

Хёнвон - Сана?

гэсээр бүдүүн ч эмэгтэйлэг болгох гэж шахсан хоолойнд Хёнвон гайхсаар сэрэв.

Хёнвон - Хэзээ гарч ирсэн юм?

Сана - Ммммм 20иод минутын өмнө байх

Хёнвон - Бусад чинь яаж байна

Сана - Мэдэхгүй ээ надад нээх хамаа алга

гээд хүйтэн өнгөөр хэлчихээд өрөөнөөс гараад явчихав. Хёнвонд нэг л хүйт даан жийрхэх мэдрэмж нуруугаар нь гүйсэн ч Сана болохоор л дасаагүй байгаа байх гэсээр орноосоо өндийх гэж үзэв.

Сана - Та чинь яачихваа. Би өлсөөд байхад. Тантай хамт идэх гээд хоол хүртэл бэлдчихээд хүлээгээд байна.

Хёнвон - Орноосоо өөрөө босох тэнхэлтэй байсан бол сайхан л байна.

Сана - Өмнөн тэгээд яаж босдог байсан юм бэ? Аан ойлгочихлоо

Хёнвон - Чамаар лав өргүүлэхгүй шүү!

Гэж уурлах аядаад зүгээр л зөнгөөрөө хэвтээд өгөв.

Сана - Тэгвэл би очоод хоол аваад ирье дээ

Хёнвон - Тэгвэл маш их баярлана шүү.

Санаг гарсны дараа араас нь Хёнвон ийн орилов.

Хёнвон - Данеил яагаад үхчихсэн юм бэ?

Санатай хамт хооллочихоод чимээгүй байсан орчныг эвдэх нь тэр.

Сана - Би ч үнэндээ сайн мэдэхгүй байна. Би үүсээд тийм ч удаагүй. Гэхдээ намайг хамгаалсан гэдгийг л мэдэж байна. Та Чангкюн эсвэл IM ийг гарч ирвэл ингээд хэлээд өгөөч. "Данеилтэй адилхан үйлдэл хийвэл би өөрийн гараар хорооно" гээд.

Хёнвон - Сана чи юу яриад байгаа юм бэ?

Сана - Одоохондоо таны мэдэх хэрэг биш гэж санагдаж байна. Зайрмаг идмээр байна уу? Би зайрмаг идмээр байна. Дэлгүүр гарчихаад ирье. Убба та өөр юм захих уу?

Хёнвон - САНА ЯРЬСНАА ДУУСГА ГЭЖ БАЙНА

Хёнвоны уур эцэстээ тулан орилсон ч Сана аль хэдийн гэрийн хаалгаар гараад явчихсан байв.

Яагаад ч юм бэ Хёнвонд бүүр л сонин санагдах аж. Тэр одоогоор Санаг ихрээ хороосон гэж итгэж чадахгүй байх ба Данеилийг үхсэн гэдэгт ч үл итгэнэ.
Ингэж байж байгаад гараад ирчих юм шиг л байнга санагдах нь дотроос нь бага багаар Хёнвоныг иднэ.

Цаг гараны дараа 1 давхарт хаалга дуугарсаар "Би ирлээ" гэх бүдүүн хоолой дуулдав.
Хоолойны өнгөнөөс л Сана биш гэдгийг мэдсэн Хёнвон хэн бол гэж бодохоос зүрх нь эмээнэ.

Чангкюн - Сана намайг дэлгүүрийн голд энэ хөх даашинзтай үлдээчихлээ гээд боддоо. Надад ямар аймаар санагдсан гэж бодноо. Ядаж байхад эр эмгүй хүн рүү хараад байхаар чинь бүүр л эвгүй байлаа.

гэсээр унтлаганы өрөө рүү орж ирсэн цагаасаа үглэж эхэлсэн хүнийг Чангкюн гэдгийг анзаарав.

Өөрийгөө дэмий горьдлого тээчихжээ гэж бодсон доо дахиад л гуниглах Хёнвон.
Үүнийг нь ч анзаарч хөгжөөх гэж багахан ч болтугай оролдох Чангкюн.

______________________________________

Psyche{#Edited}Where stories live. Discover now