Дүр давамгайлж эхлэх тусам жинхэнэ тэр бусдыгаа хүйс тэмтрэх гэж оролдоно.
IM - Сэрээрэй хён
Хёнвон - Хён гэж дууддаг болчихжээ. Сайн байна шдээ. Бүүр сэтгэл хөдөлчихлөө
гэсээр бэлхүүсээр нь тэвэрч байсан тэврэлтээ улам чангалан нүүр дүүрэн инээмсэглэх аж.
IM - Дулаахан байна. Энэ дулааныг мэдрээгүй удчихажээ. Ямар мэдрэмж байдгийг нь мартах дөхөж.
Хёнвон - Тийм байна. Чи болохоор мэдрэмж нь ч өөр байна.
Багахан харилцан ярианы дараа IM хүзүүнд нь нүүрээ улам л наасаар эрхлэх мэт хүрхрэх чимээ гаргав.
Өхөөрдөм байснаас гадна IM өөрт нь ингэж эрхлээд байдаггүй учир Хёнвон ч багахан олдсон боломжоо ашиглах аж.
Ирээдүйд юу ч болж мэднэ гэж дотроо санаа зовцгоох ч хэн ч өөрсөддөө олдсон бяцхан цаг хугацаагаа алдахыг үл хүснэ.
Хэд хоног Хёнвон болоод IM д тайван байх аж. Энэ өдрийг ирэх хүртэл...
Хёнвон - Яагаад тэр зооринд тийм удаан байгаад байсан юм бэ?
IM - Зүгээр л тэнд тайван байсан юм.
Хёнвон - Хүний цогцостой хамт уу?
IM - Мэдэхгүй ээ тийм л юм шиг байна.
Хёнвон - Яагаад зан чанар чинь ийм хурдаг өөрчлөгдөөд байгааг мэдэх юм алга. Гэхдээ би чамтай хамт энд байна. Энийг л мэдэж байхад хангалттай. Ойлгосон уу?!
IM - Та надтай хамт байх болно. Та явмаар байсан ч би явуулж чадахгүй учир эндээ үүрд үлдэх болно. Тэгсэн ч зүгээр гэж үү?
Хёнвон - Чи болохоор л зүгээр байгаа юм. Одоо эндээс гарцгаая. Хэтэрхий их цус үнэртээд байна. Бас энэ цогцос эмэгтэй хүнийх байна
гээд сүүлийн өгүүлбэрээ илүү гайхсан өнгөөр хэлэх аж.
Хёнвон бодохдоо Данеилийн төрх IM дээр гарч ирээд байна гэж бодсон ч Данеил хэзээ ч эмэгтэй хүн хороож байгаагүй гэж хэлж байсан нь санаанд нь оров.
IM - Таны дугаарыг авах гээд зууралдаад байсан охин. Танихгүй байгаа байх лдаа. Тоож ч хараагүй юм чинь
гэх үгсийг амнаасаа урсгасаар нүдээ эргэлдүүлэн цогцос руу өөрийнх тавилан юм даа гэж буй мэт залхсан харцаар харав.
Хёнвон - Өөрийгөө битгий иймэрхүү зүйлээс болж стресстүүлээд байлдаа. Чамд муу. Одоо би эндээс гармаар байна
гэсээр өөрийг нь өргөж байх IM руу дулаахан мишээсээр хэлэх аж.
Хёнвон IM ийг юу ч хийсэн итгэл нь үл буурна. Одоо энд түүнийг алсан ч тэр хайрласаар ч байх болно. Нэг нэгэндээ эвлүүлдэг тоглоом мэт таарах хэсгүүд шиг.
IM - Ямар хоол идмээр байна? Байж байгаарай би эхлээд шүршүүрт орох хэрэгтэй юм байна.
Хёнвон - Юу ч хийж өгсөн идмээр байна. Хурдан гарч ирээрэй өлсөөд байна.
IM - Заа
Бусдынхаа хамгаалагч сахиус аль эсвэл эрлэгийн элч.
Энэ бол нэг талын ашигтай мөрийтэй тоглоом
Чи эхлэлд нь хожиж буй мэт санагдавч
Аль хэдийн далаараа тавиулчихсан байх болно
Харин амжиж арга хэмжээ авч чадвал чи хожих болно...
______________________________________
YOU ARE READING
Psyche{#Edited}
Fiksi Penggemar- Чиний бүх дүрд хайртай - Тэд нар ганц чамтай л ингэж харьцдаг - Бүгд үү? - Тиймээ би ч бас Changkyun+Hyungwon=Love ~Tiff~s first fanfiction
