{#19}

81 19 6
                                    

Чамайг 'Хэрвээ...' гэж хэлэх тоолонд энэ үгийг үгийн сангаас авч хаямаар санагддаг....

Хёнвон - Өвдөөд байна зөөлхөн лдөө

IM - Таныг хэн нойрмог шатаар буугаадах гэсэн юм. Энэ өгзгөө хар

Хёнвон - Би яаж өөрийнхөө өгзгийг хардаг юм

IM - Кхммм ямартай ч зүгээр хөдлөлгүй байж бай би эм түрхэх хэрэгтэй байна!!

Хёнвон IM ээс түрүүлж сэрсэн тул хоол хийж өгдөг баатар болон гал тогоо руу нүдээ ч бүрэн нээгээгүй нойрмог явснаас болж шатаар бөгсөөрөө буусан билээ.

Хёнвон - Надад хийж чадах зүйл алгаа. Уур хүрмээр юм. Шатаар ч зөв буучихаж чадахгүй

IM - Миний зүрхийг аваа биздээ!! Хажууд минь байхад л би бусдыг нь зохицуулчихна

гэсээр урвайх хайртыгаа аль болох сэргээх гэж оролдов.

Хёнвон - Заа тийм дээ чи байхад гутрах юу байна

IM - Хэлээгүй юу!! Ахаа одоо жоохон л тэсчих. Би бүгдийг нь зохицуулна. Ойлгосон уу?

гээд ярих зүйлс нь илүү нухацтай, дулаахан санагдуулна.

Хёнвон - Чамд итгэж байгаа болохоор хаяад явах юм бол уучлахгүй гэж мэдээрэй!!

IM - Яаж зүрхлэх билээ

гэсээр бяцхан наргианд нь хоёул инээх аж.

IM -  Танд энэ байшингаас надтай хамт гараад хийхийг хүссэн зүйл байхгүй юу?

Хёнвон - Ммм сүүлийн үед хэдхэн хүнтэй жижиг тосгонд ч юмуу очиж амьдармаар байгаа. Зүгээр л энэ байшингаас гарах тоолонд завгүй хүмүүс өөдөөс ууртайгаар угтдагаас болсон байх.

IM - Ммхн ойлголоо. Надад ч гэсэн таалагдаж байна. Завгүй явж байгаа хүмүүсийг харахаар ганцаардаад байгаа мэт санагддаг

Хёнвон - Хосууд гэсэндээ нэг бодолтой байна шүү

гэж хэлээд уруул руу нь бага багаар ойртох түүнтэйгээ голдоо үлдсэн зайгаа алга болгон ягааран харагдах уруул дээр нь үнсэж эхлэв.

IM - Яагаад одоо явж болохгүй гэж?

Хёнвон - Хаашаа?

IM - Газраа сонгох хэрэгтэй биздээ. Тийм зүйлс судлах хэрэгтэй

Хёнвон - Маргааш тэх үү? Миний өгзөг

гээд гоморхон өгзөг рүүгээ зааж эхлэв.

Psyche{#Edited}Where stories live. Discover now