{#17}

86 17 10
                                    

Царай нь хажууд байхад тэр хүн биш л бол чи миний хувьд хэн ч биш!!

Дахиад 1 долоо хоног өнгөрсний дараа Им гэнэт халууран орноос босож чадахаа болив. Дотор нь юу болоод байгааг ч ойлгохгүй байх Хёнвон эмч дуудан үзүүлсэн ч энгийн халуун л байна гэхээс өөр олигтой зүйл үл хэлнэ.

Халуун нь ашгүй бууж эхэлсэн ч огт сэрэхгүй байв.
Энэ биен дотор юу болж буйг сонирхохыг хүссэн хүн зөвхөн Хёнвон л байх.

Хёнвон - Сэрээрэй IM. Намайг орхиж болохгүй гэдгээ мэдэж байаа биздээ. Миний эрдэнэ

гэсээр тайван орон дээр унтах түүнийгээ ажиглан хажууд нь сууна.

Хёнвоны шулганан ярихыг сонссон мэт л тэр нүдээ нээх нь тэр.

Хёнвон - Хэн бэ?

IM - би байнаа хё- ..... Ахаа та намайг шахаж аллаа. Яасан ч аймаар хүчтэй болчихсон юм бэ дээ

Хёнвон - Зөндөө айлаа

IM - Дахиад л уйлаад эхэллээ. Ахаа таныг уйлахыг хамгийн их харах дургүй ойлгосон уу?

Хёнвон - Энэ баярын нулимс. Битгий санаа зов

гээд илүү их өөртөө наана тэвэрч IM ч зөрүүлэн тэвэрсээр хоёулаа инээмсэглэх аж.

IM - Хён зөндөө санасан

Хёнвон - Би ч гэсэн зөндөө саналаа

IM - Гэхдээ миний бие энд байхад хүртэл тэгж их санасан хэрэг үү?

Хёнвон - Бие чинь болохоос чи биш шүү дээ

гэсээр санаа алдан нэг юм хэлэх гэж байгаа мэт болон тэгснээ больчихов. Ахынхаа энэ үйлдлийг ажигласан IM Чангкюны тухай олоод мэдчихсэн гэдгийг дорхноо ойлгосон юм.

IM - Гарч ирэхдээ Чангкюны талаар хэлээгүйд уучлаарай хён. Хэлье гэж бодсон ч зориг хүрээгүй юм.

Хёнвон - Зүгээр дээ Санагаас сонссон болохоор арай гайгүй байна. Тэгээд ч чамд хамгийн хэцүү байсан байх.

IM -  Хоёулаа энэ бүх зүйл дууссаны дараа өөр газар очиж амьдарцгаая тэгэх үү?

Хёнвон - Чи хаана байна би тэнд байх болно

гээд бага багаар IM рүү дөхөн уруулыг нь багахан долоосоор үнсэж эхлэв.
IM ч дуртай нь аргагүй өөдөөс нь үнссээр үнсэлт нь бүүр л гүнзгийрэн IM ийн гар Хёнвоны биеэр гүйж эхлэв. Эхлээд хувцасны гаднаас нь л хүрч байсан бол сүүлдээ өмссөн сул сорочкон цамцных нь дотор нь  гараа хийн Хёнвоны өвөр дээр гарч суун үнсэлтээ бүүр л ширүүн болгох нь тэр.

Хёнвон - Амттай байна

IM - Та ч гэсэн

гэсээр амьсгалах агааргүй болсон хоёр бие биенээсээ багахан холдон духаа нийлүүлсээр романтик орчин бүрдүүлэх аж.

IM - Орой үргэлжлүүлцгээе! Одоо дөнгөж л өглөө болж байна

гэсээр хүзүүг нь долоон шимж эхэлсэн ахыгаа болиулах гэж оролдож эхлэв.

Хёнвон - Ойлголоо. Зүгээр л хэтэрхий их саначихсан байна

IM - Би ч гэсэн таныг маш их санасан. Харин одоо болзоонд явмаар байна

Хёнвон - Тэгье дээ

IM - Санад ядарч байна гэчихээд надад бол шууд зөвшөөрч байна шүү

Хёнвон - Яаж мэдсэн юм?

IM - Надад ямар их гомдоллосон гэж бодно. Ахх бүүр гайхуулмаар санагдчихлаа

Хёнвон - Хха ойлголоо. Одоо дээрээс минь буу! Хувцсаа өмсөцгөөе

IM - Ингээд л дээр чинь байгаад баймаар байгаа ч болзоонд явмаар байна

гээд Хёнвоны өвөр дээрээс гялс босон хувцасны өрөө рүүгээ гүйж эхлэх аж.

Хёнвон - Болгоомжтой уначихваа!!

гэсээр үсэрч дэвхцэн гүйх IM ийн араас хайрлангуй дуугарав.

Цэцэрлэгт хүрээлэн

IM - Хён хоёулангынх нь харилцааны статус ер нь юу юм бэ?

Удаан чимээгүй тайван орчинд алхаж байсан тэрээр чимээгүй орчинг эвдэх аж.

Хёнвон - Ирээдүйн нөхрүүд. Найз залуус болмооргүй байна. Чамайг энэ бүхнийг давсны дараа би заавал чамтай гэрлэх болно. Эсэргүүцвэл унтаж байхад чинь гэрлэлт баталдаг газар луу авч явах болно

IM - Хэн нь хэнийгээ авч явдаг билээ дээ хха

гэсээр ахынхаа бяцхан ирээдүйн төлөвлөгөөг сонссон IM баярласан даа багахан наргиа хийх аж.

Хёнвон - Хамаагүй ээ. Гэрлэнэ л гэсэн бол гэрлэнэ

IM - Би ч гэсэн таны нөхөр болмоор байна

гээд хөнгөхөн хэрнээ хайр мэдрүүлэх үнсэлт Хёнвоны уруул дээр үлдээсээр холдов.

Хёнвон - Хайрлахгүй байхын аргагүй сайхан залуу юмаа

IM -  Мэднээ

Чи минийх гэвэл би чинийх болоход үргэлж бэлэн
Чи л надад хайртай гэвэл би чамд зүрхээ суглаад өгсөн ч чадна
Миний хайр ийм бат бөх байхад
чи намайг тамлаж байсан ч би чамд зүгээрээ л гэж хэлэх болно....  

_____________________________________





Bunny bi dahij zuudee end bichihgui geh batalgaa ogohguiee😂😎

Psyche{#Edited}Where stories live. Discover now