{#5}

118 23 2
                                    

Хёнвон - Өө Данеил ирчихээ юу? Тэгээд хүн шидчихэж байгаа хэрэг үү? Буйдан дээр унагаж болно доо. Өгзөг маань ямар их өвдөж байна гээч. Бүүр уйлмаар санагдчихлаа.

Данеил - Хэзээ ийм их ярьдаг болчихсон юм. Ядаргаатай байна. Амаа тат.

Хёнвон - Ааш нь хөдөлчихжээ.

Данеил - Амаа     яг     одоо     тат

үг бүрээ шүдээ сийгүүлэн хэлээд багахан харилцан яриаг дуусган  гарах хаалга руу чиглэв. Яагаад явж байгаа нь мэдээж биз. Сүүлийн үед Данеил бараг л гарч ирээгүй болохоор одоо хүслээ хангах гэж л гарч байгаа юм.
Данеил гарч ирвэл нэлээн удаан байдаг учир Хёнвон л хэд хоног хүмүүсийн цогцос дунд байна гэдгээ мэдэж байгаа цор ганц хүн нь байх.

Хёнвон

Нэлээн удаан буйдан дээр хэвтсэн надад хоол дутагдаж байгаа нь мэдрэгдээд ядаж байхад босох ч тэнхэлгүй байгаад байгаа нь бүүр л бухимдуулна. Данеил гарсан бол шөнөөс нааш орж ирнэ л гэж лав байхгүй байх. Өөрийгөө яаж болгох вэ гэж бодсоор гадаа харанхуй болтол хэвтчихэв. Нэгэнт л өнгөрсөн учраас Данеилыг л хүлээх хэрэгтэй гэсэн шийдвэртээ бат зогсов.

Үүрийн 4 цагт Данеил гартаа юу ч чирсэн эсвэл барьсан юм үгүй орж ирэв. Хёнвон эхлээд солигдчихож гэж бодсон ч нэрийг нь дуудахад "Яав?" гэсээр ширүүн харсан тул өөр хүн гарч ирээгүй гэдгийг ойлгосон юм.

Хёнвон - Бие чинь муу байна уу?

Данеил - Үгүйээ зүгээр л ямар ч хүсэл байхгүй болчихсон.

Хёнвон - Тэгсэн ч гэсэн чи гарч ирлээ шүү дээ ммм. Чамд би байна.

Данеил - Бусадтайгаа хуваамааргүй байна.

Хёнвон - Ийм зүйлээс болоод гуниглачихсан юм уу?

Данеил - Гунигласан хүн энд алга

Хёнвон - Ойлголоо доо. Би өлсөөд байна Данеил

гэсээр эгээтэй л уйлах нь уу? гэлтэй хошуугаа унжуулаад гэдсээ заав.
Хэн ч харсан өхөөрдөм харагдаад тэсэхгүй базаад авч мэдэх ч Данеил лав тэр нэг гэж хамаатуулсан хүмүүст байхгүй биз.

Данеил - Хоол захиалаад өгье.

Хёнвон - Захиалгын хоол ходоод өвтгөөд байна. Хоол хийгээд өгч болохгүй юм уу?

Данеил - Би чадахгүй гэдгийг чи мэднэ.

Хёнвон - Заавар харж байгаад хийж болохгүй гэж үү? Надад даанч босох тэнхэл алга. Би ийм үедээ их сул дорой удахгүй дуу ч гарахгүй байх шүү

гээд бага зэрэг уурлаж байгаа маягтай хоолойн өнгө оруулан нэмж хэлэв.
Ингээд л Данеил зүгээр л хоол захиалчихсан юм даа. Тэр өөрийнхөөрөө, хэн ч хэзээ ч түүнийг захирах боломжгүй.

Дараачийн 2 өдөр IM ийг буцаж иртэл Хёнвон захиалгын хоол идэж, орноос ч салаагүй. Хамаг бие нь хөндүүрлэн өвдөж байгаа ч энэ түүнд тийм ч хамаатай биш байгаа бололтой усанд орохыг л хүснэ.
Данеил ирсэн өдрүүдэд Хёнвон шөнийг унтаж өнгөрүүлнэ л гэж байхгүй биз.

IM - Дандаа яагаад ийм болчихсон байдаг байнаа.

Хёнвон - Усанд оруулаад өгөөч

IM - Заа

гээд дуулгавартай нь аргагүй Хёнвоныг өргөсөөр унтлаганы өрөөнөөс гаран угаалгын өрөө орж шүршүүр доор зогсоох гэсэн боловч нурж унаад огт болохгүй байв.

Хёнвон - Би аль дээр л усны онгоц тавьчих гэж хэлсэн шдээ.

IM - Хэрэлдэх тэнхэл байгааг бодоход зүгээр бололтой. Алчуур доор дэвсээд өгье. Тэгээд суучих би усанд оруулж өгье.

Хёнвон - Тэгээд надад хоол хийгээд өг. Захиалгын хоол ходоод өвтгөөд одоо яг алах нь

IM - Чамайг надаас бусад нь тоохгүй юм даа.

Хёнвон - Чи байгаа юм чинь бусад нь тийм байсан ч хамаа алга

IM өдөржингөө хоол хийж, гэр цэвэрлэж, Хёнвоныг асарсаар өдрийг барав. Данеилын дараа гарч ирвэл IM ийг завгүй өдөр л угтана.

Psyche{#Edited}Where stories live. Discover now