{#1}

195 25 4
                                    

Тухтай мөртлөө хүйтэн уур амьсгалтай, ярилцахад тун таатай хэрнээ таагүй энэ өрөөнд ярилцах хөгшин болон залуу хоёр хүн.

Ярилцах гэхээсээ илүү нэг нь асууж нөгөө нь хариулах харилцаа.

Сэтгэл зүйч- Тэгээд цааш нь дэлгэрэнгүй яриач

гэсээр дүүжин ор мэт зассан суудал дээр хэвтэх залууг улам л шавдуулах аж.

Харин нөгөө залуу нэг л хэвийнээр

Залуу-Тэр цусанд дуртай. Гэхдээ одоо хүртэл манай гэрт нэг залуу амьд байгаад итгэхгүй байгаа шүү. Түүний авчирсан тэр залуу тамлуулсан гэх сорвигүй, бүүр болоо ч үгүй манай гэрт яг л амьдарч байгаа мэт байдаг. Зугт гэж хэлдэг ч ганц өгүүлбэртэй. "Зугтвал үхнэ". Тэгээд л одоо хамт амьдарч байна даа.

Сэтгэлзүйч-Би яаралтай утсаар ярих хэрэгтэй байна уучлаарай

гээд бөхийсөөр гарах гэсэн боловч түүнийг ганцхан өгүүлбэр тэр доор нь зогсоочихов.

"Та ч буруу зүйл хийлээ дээ"

гэх залуугийн бүдүүн баргил хоолой.

Залуу өрөөнөөс гарч ирэхдээ яг л хэвэндээ байх ба ард нь хаалганы цаана үхэж байгаа сэтгэл зүйчийн дүр төрх хэсэгхэн үзэгдэнэ.

"Тэжээгчээ зайлуулах гэж оролдохыг хүсэхгүй байна"

Энэ хэрцгий санагдах ч энэ залуу бол Ноён Им. Тэрээр гурван хуваагдлын дүртэй сэтгэл хуваагдалтай нэгэн.

"Эхний дүр IM. Тэр өөрийгөө жинхэнэ нь гэж боддог боловч тэр ч бас хуурамч нэгэн. Тэрээр зүгээр л оршин тогтнож, бусдыгаа арай илүү хүн шиг байлгадаг дүр."

"Хоёрдахь дүр Данеил. Цусанд дурлагч бяцхан араатан. Тэр сэрвэл заавал цогцос үлддэг. Хэнийг ч өршөөдөггүй ч одоо болтол нэг залууг байлгаж байгаа. Сонин байгаа биз. Алуурчин хүн үлдээн гэдэг. "

" Сүүлийн дүр Им Чангкюн. Тэр бол ухаалаг нэгэн. Мөнгө, эрх мэдэл, хууль бус зүйлсийг ч гарамгай нуудаг. Тийм ч учраас одоо хүртэл баригддаггүй цуврал алуурчин гэж нэрлэгддэг байх. Им Чангкюн нөгөө хоёроо тэжээж тэр хоёр нь зугаацдаг."

Хэн хэнийгээ устгах гэж оролдохгүйгээр эв найрамдалтай амьдарцгаадаг.

Дахиад нэмж дүр гарч ирдэггүй. Энэ байдлаараа 6 настайгаасаа амьдарсан хүүхэд.
Гэвч жинхэнэ өөрөө нуугдчихаад гарч ирдэггүй нь л хачин.

Эсвэл бүгд нийлж байж нэг хүн юмуу?

______________________________________
Өмнөн фб дээр л хэдэн бичвэр нийтэлж байснаас ингэж бүүр зохиол бичиж байсангүй
Гэхдээ сонирхолтой юм байна шүү 😋😜😅😉
Tiffany_wbebe

Love love love love love love

Psyche{#Edited}Where stories live. Discover now