{#14}

87 20 8
                                    

Ширүүн бороо асгарахын өмнө дандаа тайван байх юм яг л над шиг

IM - Шөнийн болзоо сайхан байна байх даа

Хёнвон - Би ч гэсэн тэгж бодож байлаа

IM - Хэн хэнийх нь анхны болзоо юм байна. Сайхан байнаа

Хёнвон - Чи болзоонд явж байгаагүй хэрэг үү? Тэгээд тэр шимэлтүүд юу юм?

IM - Нэг шөнө гэдэг юм ахаа

Хёнвон - Гайхуулах зүйлээ олж гэнэ

IM - Уурлачихсан уу? Болзоогоо баллачихав уу би?

Хёнвон - Зүгээр болохоор битгий санаа зов. Гэхдээ чухал асуулт асууя

IM -  Заа

Хёнвон - Эрэгтэй хүнтэй юу? Эмэгтэй хүнтэй юу?

IM -  Эмэгтэй хүнтэй

Хёнвон - Тэгвэл ядаж л анхны эрэгтэй нь байх нь

гэсээр асуултаа ичин байж тавьсан Хёнвон санаа нь амарсан гэлтэй IM ийн гарыг улам чанга атган гэрэлт гудамжаар алхаж эхлэв.

Энэ бяцхан үзэгдэл бол амлалтын нэг өдрийн болзооны хэсэг билээ. Жирийн болзоо мэт байх ч нэг нэгнийгээ бүүр илүү таньж мэдэхийн тулд зүгээр л тайван газруудаар хэсэнгээ явж байгаа юм.

Хёнвон - Хоол идэцгээе! Би өлсөөд байна

IM -  Ойлголоо юу идмээр байна?

Хёнвон - Чамайг

гэсээр нухацтай төрх гарган хэлсэн үгэнд нь IM итгэн сандарсандаа хойшоо ухран унах шахав.
Унахаас нь өмнө Хёнвон бэлхүүсээр нь гараа ороон өөртөө наан тэвэрсээр инээх аж.

Хёнвон - Тоглож байна шдээ. Итгээд байгаа хэрэг үү? Дуртай золиг вэ? Хацар чих нь улайж ирээд л хха

гээд одоо хүртэл ичих IM ийг өрөөсөө багахан холдуулсаар гарнаас нь атган хоолны газар хайна алхаж эхлэв.

IM - Ахаа харьцгаая! Би хариад хоол хийж өгье

Чимээгүй явж байсан IM гэнэт л ахыгаа татаж зогсоон сонин зүйлс ярьж эхлэв.
Яах гээд байгааг нь ч ойлгосон Хёнвон тоглоом харсан бяцхан хүүхэд шиг л дотроо хөөрөх ч гаднаа ил гаргалгүй эцсийг нь үзэхээр шийдэв.

Хёнвон - Болзоо юм чинь гадуур хооллох хэрэгтэй. Энэ хавьд алдартай хоолтой газар байдаг гэсэн. Би очиж үзмээр байна

гэсээр алхаж байсан зүг рүүгээ алхаж эхлэв.
Ард нь хөөрхий IM дараа нь хариугаа авандаа гэсэн шиг харан явах аж.

Хёнвоны хэлсэн хоолны газар хооллочихоод буцан гэр лүүгээ алхахаар шийдэв.
Мэдээж энэ Хёнвоны санаа байсан юм. Гэрээс нь бүхэл бүтэн 2 цаг гаран явах газраас гэр хүртлээ алхан гэдэг IM д шударга бус санагдана.

IM - Хён такси барья лдаа би ядраад байна

Хёнвон - Нөөүүү алхацгаана

IM - та албаар өдөөд байна уу? Айн айн айн

гэсээр хажууд нь уурандаа дэвхцэх тэрээр Хёнвонд өхөөрдөм харагдана.

Хёнвон - Тиймэрхүү зүйл бодолгүй одоо алхаж харих юм бол би очоод хүссэн бүхнийг чинь өгье болж байна уу? Би бүх энергээ хэрэглэх учир ядрах тал дээр санаа зовох хэрэггүй

гээд IM ийн бодлыг мэдсэн мэт голыг нь онож хэлчихээд толгойг нь илэн дагуулан явах аж.

Харих замдаа хавийн бүх зүйлсийг хамаж ярихаас гадна өөрсдийнхөө ч талаар А Б үгүй мэддэг болсон залуус гэрээсээ 100 алхмын цаана ирэн алхаагаа бүүр удаашруулав.

Хаалгаараа орж ирсэн IM Хёнвоныг өргөдөгөөрөө өргөсөөр дээд давхар луу гарч эхлэв.

Хёнвон - Их л яарч байгаа бололтой

IM -  Ахаа ичмээр зүйл хэлэх хэрэггүй

гэсээр орон дээр Хёнвоныг хэвтүүлэн өөрөө дээрээс нь харан гараараа тулан өөрийгөө тогтоох аж.

IM -  Үнслээ шүү

Хёнвон - Бүх үйлдлээ асуух хэрэг үү? Өхөөрдөм ю...

Үгээ дуусгаагүй байхад нь  өөрийнх нь уруул дээр зөөлхөн зүйл буув. Мэдээж IM ийн уруул байсан юм.
Хёнвон өмнөн Даниелтэй олон зүйл хийж байсан ч IM тэй тэврэлдэхээс хэтэрч байгаагүй. Энэ нь ч анхны үнсэлт гэдгийг нь батлан хэлэх биз.

Халуухан үнсэлтээ дуусган гол ажилдаа орсон залуус энэ шөнийг сартай хамт манаж өнгөрүүлэх биз.

_____________________________________

Psyche{#Edited}Where stories live. Discover now