Хэрвээ энэ би биш юм бол чи миний юу юм бол?
Хёнвон - Дахиад жоохон л унтуулчих тэх үү
'...' - Чи Хёнвон байх нээ
Хёнвон - Хэн бэ?
гэнэт л өөртэй нь хүйтэн өнгөөр ярих түүнийг гайхсан даа маш хурдан нойрноосоо сэрчихэв.
Хёнвон - Хэн___бэ?
'...' - Танилцсандаа таатай байна. Жинхэнэ Им Чангкюн. Чи бусдад нь дуртай биздээ. Надад ч гэсэн гэсэн дуртай байна гэж найдаж байна
гэсээр гараа Хёнвон руу сунгах аж.
Хёнвон - Чи биз дээ?
гараас нь барингаа ялдам инээмсэглэн тавьсан асуулт Жинхэнэ түүнд маш ойлгомжтой байгаа бололтой инээмсэглэв.
Ж.Им - Их хурдан мэдчихлээ шүү. Гэхдээ миний бай тэр биш байсан юм.
Хёнвон - Сана гол бай чинь байсан биздээ? Туниа муутай, дөнгөж гарч ирсэн болохоор бүүр ч сул дорой. Тийм биш гэж үү?
Ж.Им - Мөрдөгч юм уу? Хаашаа юм. Ядаргаатай юмаа
Хёнвон - Ядаргаатай байвал зүгээр л буцаад орчих. Надад чамаас бусад нь таалагддаг
гээд гараа хацраар нь гүйлгэн эрүүн дээр нь авчирсаар гараа буцаан татаж авах нь тэр.
Ж.Им - Энэ бие минийх болохоос тэр хэрэггүй хогнуудых биш. Тэгээд ч би алж эхлэхгүй бол тэд намайг алах гэж оролдож байсан. Энэнд би ямар ч буруугүй.
гэсээр Хёнвоныг эргэх гэхэд нь бугуйнаас нь барьсан барилтаа бүүр чангалах аж.
Хёнвон - Одоо тавьж болохгүй юу? Чамайг миний биенд хүрэхээр цаанаасаа дотор муухай оргиод байх юм.
Түрүүхэн л инээмсэглэж байсан царай нь ямар ч царайны хувиралгүй болчихсон байх нь тэр.
Тэрний дараах нь жигшсэн , үл ойшоосон байдалтай байх аж.Ж.Им - Ойлголоо доо ойлголоо. Айлаа. Одоо тайван бай. Сэтгэл санааг чинь унагаасан бол уучилна биз
гээд ёжлолтой царайгаа ерөөсөө хувиргахгүй байв. Энэ нь Хёнвоны зэвүүцлийг улам л нэмэх аж. Тэгсэн ч гэсэн гаднаа огт гаргахгүй байх нь айдсаа бүү харуул гэж буй мэт санагдана.
Хёнвон - Болсон бол ядаж хоол хийж чадна биздээ? IM байхгүй болохоор өлсөөд байна.
Ж.Им - Тэр бүүр чиний зарц юм уу? Алаад хаячих юм байна л даа
Хёнвон - Эсвэл зүгээр л далд ор
Ж.Им - Надтай ингэж харьцаад байвал дараагийнх нь тэр байх болно шүү
Хёнвон - Сүрдүүлээд байгаа хэрэг үү?Хха инээд хүргээд байх юм аа. Тэгээд би 'Уучлаарай миний буруу. Түүнийг л амьд үлдээгээч' гээд хөлд чинь сөгдөх ёстой юу? Яасан сайхан мөрөөдөл вэ?
гээд нөмөрч байсан хөнжлөө буцаан өөр дээрээ тавиад тухтай байрлалаа аван унтахаар буцан хэвтэв.
Сүрдүүлсэн ч айлгаж чадаагүй гэдгээ мэдсэн тэр хэсэг банталтын байдалд орчихов. Даниелын бүх зүйлсийг яагаад ч юм бэ? IM бүгдийг нь авчихсан. Тийм ч учраас Ж.Им яагаад ч Хёнвоныг айлгаж чадахгүй гэдгээ ойлгов.
Хёнвон - Хараал идсэн надаас холд
IM ийн зуршил бүгдэн дээр нь гарч ирэхээс гадна чи жинхэнэ байсан ч энэ хамаагүй.
Ж.Им - Би ч гэсэн яагаад байгааг нь мэдэхгүй байна. Чамайг ингэж хэвтэхэд ороод тэврүүлэх ёстой юм шиг санагдсан юм хүссэндээ биш
гэсээр өөрийгөө хэт хүчилсэн тэрээр газарт толгойгоо барин унаад өгөв.
Хёнвон - Бурхан минь IM л гэж хэлээрэй. Эсвэл Чангкюн байсан ч яахав. Бүүр болохгүй бол Сана
гээд үглэж гарав.
IM - Болзоондоо явмаар байна Хёнвон хён
Хёнвон - Ашгүй дээ. Чи байгаа нь
гэсээр газарт хэвтэх IM ийг очин тэврэх аж.
Энэ биен дотор дахиад нэг нь үхчихсэн. IM Хёнвоныг санааг зовоохгүй гэсэн дээ. Тэрнээс гадна одоо арай л тайвнаар хүлээж авдаг болсон өөрийгөө ч гайхна.
____________________________________
YOU ARE READING
Psyche{#Edited}
Fanfiction- Чиний бүх дүрд хайртай - Тэд нар ганц чамтай л ингэж харьцдаг - Бүгд үү? - Тиймээ би ч бас Changkyun+Hyungwon=Love ~Tiff~s first fanfiction