{#18}

77 18 5
                                    

Хэрвээ би байхгүй болчихвол...гэдэг тэнэг бодлоо авч хаяад миний хажууд үлдэх бүх зүйлийг хий!!

IM гарч ирснээсээ хойш Хёнвоноос их унтдаг болов. Доторх өөртэйгөө тэмцэлдсэнээс болж хэтэрхий ядрах тэрээр энергээ нөхөх гэж маш их удна.

IM - Хён ус өгөөч

Хёнвон - Сэрчихсэн үү?

IM - Ммхн та юу хийж байгаа юм бэ?

гэсээр өчигдөр орой нь буйдан дээр унтсан тэрээр гал тогоонд нүүрэндээ гурил наачихсан байх ах руугаа том нүдлэн ширтэх аж.

Хёнвон - Хоолны бичлэг дагаж хийх гэсэн юмаа. Чи өчигдөржингөө унтаад өнөөдөр өлсөж сэрэх байх гэж бодсон ч хоол хийх ийм хэцүү гэж мэдсэнгүй.

IM - Эгдүүтэй харагдаж байна. Алив ямар хоол юм бэ?

гээд хоолны бичлэг рүү нь харахад ямар хоол хийж байгаа нь мэдэгдэх зүйл байсангүй тул ийн асуув.

Хёнвон - Гурилтай шөл

IM - Хха ахаа заа алив надад өгчих би хийе

гэсээр шарвины гурил уу? гэж хармаар шингэхэн гурилыг нь янзлах ажилдаа гар шамдан оров.

Хёнвон - Би хоол хийж сурнаа амлаж байна

гээд IM ийн хийсэн хоолыг ам руугаа хийнгээ ярих аж.

IM - Ахаа зүгээр миний хажууд д байхад болно

Хёнвон - Чиний хажуунаас хаашаа л холдох вэ дээ. Чи л асуудалтай нь хха

гэсээр тоглоом хийн чанга чанга инээсээр байх аж.

Хёнвон - Ёоххх ядарчихлаа. Одоо ямар ч тэнхэл алгаа

Сандалныхаа түшлэгт хамаг биеэ наасаар IM руу хүүхдийн гэмээр ширтэх Хёнвон хэтэрхий жаргалтай харагдана.

IM - Хён унтмаар байна

Хёнвон - Дээшээ гарцгаая

гээд гараас нь хөтлөн нойрмоглож эхлэх IM ийг унтлаганы өрөө рүү дагуулах аж.

Хёнвон - Энэ бүх зүйл хурдан дуусаасай. Тэгвэл энэ газраас яваад өөр газар очиж амьдармаар байна. Аль болох тайван газар. Эсвэл хүн ихтэй бужигнаатай газар байсан ч яахав.

гэсээр энгэрт нь тэврүүлээд аль хэдийн унтчихсан байх IM ийн үсийг нь зөөлөн илэн хойшлуулж өөрөө ч түүнийхээ дулаанд нозоорч эхэлсэн тул унтах тийшээ хандаж эхлэв.

Им - Та хоёр яаж ийм нялуун байж чаддаг байнаа

Хэр их унтсанаа мэдэхгүй ч энгэрт нь тэврүүлэх нэгэн өөрийнх нь хайрт биш гэдгийг л ойлгов.

Хёнвон - Чи хамгийн ядаргаатай нь гэдгээ мэдэх үү?

Им - Тийм л байх.

Хёнвон - Тэгээд яах гэж гарч ирсэн юм?

Им - Гэнэт л. би ямар энэ биеийг захирах биш. Захирч байгаа нь тэр байтал

Хёнвон - Ойлгосонгүй

Им - Чамд хэлээгүй байх нээ. Тэр хүссэн үедээ өөрөө гарч чаддаг болчихсон. Чангкюн Даниел хоёрын бүх зүйл түүнийх болчихоод эрх мэдэл түүнд л байгаа

Хёнвон - Сана зүгээр биздээ?

Им - Би ягаачгүй дээ. Ядаргаатай юм. Сүүлдээ залхаж ч байх шиг. Ингэж амьдраад ч яах юм билээ

Хёнвон - Нүүрэн дээр чинь л байхгүй болохоос зэвүүн инээд чинь харагдаад байхад намайг хуурах гэсний хэрэггүй дээ

Им - Хаха заль хэрэглээд нэмэргүй байх нээ. Гэхдээ одоохондоо хайрт Сана чинь зүгээр. Нөгөө бацаан чинь ч хэзээ сэрэхээ удирдаж чадна гэдэг нь үнэн

Хёнвон - Ядаж л чамаас үнэн юм гарч байгаа бол ашгүй дээ. Харин хэдий болтол энгэрт минь хэвтэх гэсэн юм

Хёнвон дөнгөж сэрсэн учир биеэ ч хөдөлгөж чадахгүй байсан тул Им ийг өөрөөсөө түлхэх тэнхэл огт байсангүй.

Им - Би жинхэнэ нь байтал тэр тэнэгийн зуршил над дээр гарч ирээд байх гэж

Хёнвон - Би жинхэнэ нь гэж хичнээн орилж хэлсэн ч чи жинхэнэ нь биш учраас л тэр

гэсээр хайнгадуу хэлсээр тухаа олон буцан унтах тийшээ хандав.
Угийн л Им гарч ирэх тоолонд царайг нь ч харахыг хүсдэггүй учир унтахыг илүүд үзнэ.

Им - Чамайг намайг үл тоох бүрт алчих юмсан гэж бодох ч тэгж бодох бүрт энэ зүрх яагаад ингэж их өвдөөд байнаа

Хёнвон - Надад хайртай болохоор

гэсээр аяархан хэлсээр унтаад өгөв.

Им - Блах хайр гэнэ шүү!!

гэж хэлсэн ч Хёнвоны унтаж буй эгдүүтэй төрхийг нь харан инээмсэглэх нь хэлж буй үг нь үйлдлээсээ зөрж буй үзэгдэл биз.

Өөрийгөө золиослоод ч хамаагүй шагналд нь чи ирнэ гэвэл би чиний төлөө юу ч байсан хийж чадах юм шиг байна хайрт минь

_____________________________________

Psyche{#Edited}Where stories live. Discover now