Дүр бүр хувь хүн. Түүнийгээ дагаад хувь хүн бүр өөрсдийн байр суурь, зан чанар, эрх мэдэлтэй.
Гэхдээ бүх дүр нэг зүйл дээр алдсан юм. Дүр бус жинхэнэ 1 байгаа гэдгийг.Эргэлзэх тусам үнэн худал болж
Ээдрээ ихтэй ч гэсэн худал үнэн болох үед
чи өөрөө чи байхаа больж хэн нэгэн чамайг орлож эхлэх болно.
Буруу зүйлдээ итгэн дээдлэхэд тэр зүйл худал байсан ч бурхан болж хувирна.
Үүнийг санаж явах хэрэгтэй.Хёнвон - Чангкюнаа намайг усанд оруулаад өгөөч
гэсээр унтлаганы өрөөнөөсөө орилох аж. Хёнвоны бие түргэн сульдаж удаан цэнэгээ нөхнө.
Хэд хэдэн удаа Чангкюныг дуудсан ч хариулах ч үгүй ирэх ч үгүй байсан тул санаа зовсон доо биеэ хүчлэн хөдөлгөх аж.
Шатаар зөөлөн зөөлөн гишгэлж буусаар буйдан зүглэв. Даанч тэнд Чангкюн байсангүй."..." - Би жинхэнэ нь. Би гол хүн нь. Тэр биш би. Бусад маань ч гэсэн мэднэ. Би жинхэнэ нь гэдгийг
гэнэт л гал тогооноос ийм хэдэн өгүүлбэрийг байнга үглэх нь сонсогдох аж.
Гал тогооны текний буланд суучихаад ингэж үглэх хэн нь гэдэг нь мэдэгдэхгүй тэр.Хёнвон - Тайвшир. Гүнзгий амьсгаа аваад гаргаад. Одоо тайван байх хэрэгтэй.
гэсээр түүнийг бие дээ наана тэвэрч хүүхэд бүүвэйлэх мэт нуруун дээр нь хөгжмийн хэмнэлд тохируулан зөөлөн цохин тайвшруулна.
Хамгийн сүүлд Сана гарч ирснээс хойш нэг сар өнгөрчээ. Чангкюнтай амьдраад нэг сар болчихсон хэрэг.
Чангкюн байтугай бусадтай нь ч ийм удаан байж үзээгүй Хёнвонд энэ нь бага зэрэг шинэлэг байсан юм.IM - Тэгээд орхиод явчихсанд уучлаарай
Хэсэг хцгацааны дараа арай л тайвширсан тэрээр ярьж эхлэв. Мэдээж ярианы хэв маягаас нь хэн гэдгийг нь Хёнвон төвөггүй мэднэ.
IM - Зүгээр л айсан юм. Би тэр мангас нь байх вий гэж. Би алчихсан байх вий гэсэндээ. Хэрвээ жинхнээсээ би бол яах вэ Хёнвон хён
Хёнвон - Чи яасан ч биш ойлгов уу?
Өөр хэн нэгэн. Гэхдээ чи биш. Хэрвээ чи байх юм бол би чамтай хамт үлдэнэ. Ойлгосон уу? Хэлсэн үгэндээ би заавал хүрэхийг хичээнэ. Харин чи одоохондоо юуны ч учир тайлагдаагүй байхад өөрийгөө буруутгах гэсний хэрэггүй.IM - Ойлголоо. Харин одоо таныг усанд оруулаад өгье. Муухай үнэртээд байна.
Хёнвон - Чангкюн залхуу лдаа
IM - Өөрөө ч усанд орох хүсэлгүй та л харин жинхэнэ залхуу
гэсээр одоо л дуу нь тодорч ирсэн IM дээш өндийсөөр Хёнвоныг өргөдөг шигээ өргөсөөр дээш шатаар гарах аж.
IM ийн хажууд л Хёнвон энэ хүн намайг яах ч үгүй гэх тайван мэдрэмж байдаг тул мэдрэгддэг зүйлс нь буцан ирсэнд жаргалтай байв. Энэ дулаахан мэдрэмжийг зөвхөн түүнээс л авна. Түүнээс л ганцхан мэдэрч болох аура.
IM - Тэмцэх болохоор Бусдыгаа ч аврахыг хичээх болохоор та л миний талд байхад болно. Одоо л танд сайн бишээ хайртай болсноо мэдсэнд уучлаарай. Гэхдээ оройтоогүй гэж найдаж байна
гээд үнэгчлэн унтах Хёнвоны духан дээр зөөлөн үнсэн буцан энгэрт нь шигдэн гүн нойрондоо автах ажээ.
Хүн бүрийн харах өнцөг өөр
______________________________________
YOU ARE READING
Psyche{#Edited}
Hayran Kurgu- Чиний бүх дүрд хайртай - Тэд нар ганц чамтай л ингэж харьцдаг - Бүгд үү? - Тиймээ би ч бас Changkyun+Hyungwon=Love ~Tiff~s first fanfiction