Дүёон : Гутамшиг , аймшиг , ичгүүртэй юм !Сончан : Та-
Дүёон : Энэ ! Энэ яаж байгаа юм бэ ?!
Сончан : *санаа алдах*
Зохиолч : *хоолойгоо засах* Эрхэм хүндэт уншигчдаа бид одоо Дүёоний өвөөгийнх нь зуслангийн байшинд байна . Дажгүй тохь тухтай дээрээс нь өвөө нь галуу болон тахиа тэжээдэг . Дэлгүүр ч ойрхон мөн цаг агаар сайхан байна . Бид энд Сончан болон Шотарог бэлтгэхээр ирсэн ба одоогоор Сончан Дүёонд ногоон цай найруулахдаа хэтэрхий гашуун хийчихсэн болохоор загнуулж байна .
Дүёон одооноос тэр хоёрын алхам бүрийг хянаж шалгаж алдаа гаргахыг нь зөвшөөрөхгүй гэсэн . Олон улсын шалгаруулалт нэг сарын дараа болох ба тэр хүртэл элит арвууд мэргэжлийн ахлах тогооч нараар бэлтгэгдэнэ . Яагаад энд ирсэн учрыг нь би одоохондоо ойлгохгүй байна .
Гадаа NCT тогооч нар гар бөмбөг тоглож байна . Хангалттай хоол хүнс байхгүй байсан тул Лүкас , Тэн хоёр хүнсний дэлгүүр явсан байгаа . Харин Шотаро Дүёоний захиснаар жигнэмэг хийж байна . Яг үнэнийг хэлэхэд бэлтгэж байна гэхээс илүү зарж байгаа юм шиг харагдаж байна . Дүёон хөлөө аччихсан гурав дахь удаагаа Сончаний ногоон цайг шалгаж байна . Өө Шотаро жигнэмэгээ хийгээд дуусчхаж .
Шотаро гурван ширхэг ваннилтай жигнэмэг таваглаад тэрийгээ жижиг тавцан дээр тавиад Дүёонд зөөж өгөв . Дүёон нэг жигнэмэг аваад бүхлээр нь амандаа хийв .
Дүёон : Ваннилтай жигнэмэг гээ биз дээ . Энэ жигнэмэг чинь ваннил шиг үнэртэхээс амтны хувьд энгийн л жигнэмэг шиг байна .
Шотаро : *амсаж үзэх* Дажгүй л байна шдээ
Дүёон : Чамд биш үйлчлүүлэгчид дажгүй санагдах ёстой
Шотаро : *хошуугаа унжуулах*
Дүёон : Зиаааа одоо жинхэнээсээ бэлтгэлээ эхэлье. Та нарыг яагаад энд авчирсан бэ гэвэл энэ хавьд амтлагч болгож ашиглагддаг арав гаруй ургамал нэг дор ургадаг . Та нарт хоол хийх орц олоход хоёр цаг гучин минут өгье . Голоос загас барина уу ? Фермээс тахиа барина уу ? Өөрсдөө мэд .
Сончан : Тоглоод байна уу?
Дүёон : Би хэзээ ч наргидаггүй юм
Шотаро : Гэхдээ тиймхэн материалаар амттай хоол хийх боломжгүй шдээ
Дүёон : Та нарт гэж хэлэхэд Тэилийн зөвхөн гаднаас материал олж хийсэн хоол нь И Сүүманаас арваас найман оноо авч байсан юм шүү . Ялгаатай нь хён нэг ч удаа гомдоллоогүй .
YOU ARE READING
Let's cook | V2
FanfictionГурван жил тутамд зохион байгуулагддаг SM салбар рестораны 2020 оны шалгаруулалт эхэлснийг албан ёсоор мэдэгдэж байна !!!