Эхний шат

125 30 17
                                    











Род : Бэнто !!




Сончан : *духаа алгадах*

Максим : *хөмсгөө зангидах*

Хоёр оролцогч маань эхний шат болохоос өмнөх өдрүүдэд ихээхэн бэлтгэл хийсэн боловч яасан ч ийм хоол хийлгүүлэхгүй байх гэж бодсон буюу жагсаалтын хамгийн доорх мөн огтхон ч танил биш хоол шүүгчдийн баг сонгосон болж таарав .

Тэмцээн ихэвчлэн аль оронд болж байгаагаас хамааран эхний шатанд тухайн улсад алдартай хоол хийлгүүлдэг байсан ч энэ удаа гоц далий хоол сонгосон байж таарав . Сончан сүүлийн өдрүүдэд зөвхөн Франц хоолны талаар судалсан болохоор Япон бэнто хийх тал дээр нилээн асуудалтай харагдаж байлаа .

Ядаж л өрсөлдөгч нь өөртэй нь адил бэнтон талаар сайн мэдэхгүй тул Максим , Сончан хоёр багахан ч болов тайвширч байв .

Род : Бэнто гэж юу вэ?
Япон бэнто нь гол төлөв цагаан будаа болон төрөл бүрийн хачирнаас бүрддэг. Давс, тос, элсэн чихэр холиогүй будааг бусад хачиртай хольж идэх нь японы уламжлалт хоолны хэв маяг юм.

Бэнтоны хачрыг ихэвчлэн ногооноос гаргаж авсан шөлөөр амталдаг тул хүний биед хурдан шингэж шим тэжээл болдгоороо япончуудыг эрүүл, урт наслахад нөлөөлж хэт таргалалтаас сэргийлдэг байна. *инээмсэглэх*

Би хэлэх хэрэгтэй . Залуу тогооч Род чадварлагын хажуугаар тун царайлаг англи тогооч . Залуу эмэгтэй дадлагажигчид түүн дээр овоорох нь их шүү ~ Шаргал үс , цэнхэр нүд болон өндөр нуруу . Мөн ааш зан нь аядуу зөөлөн хүн .

Зохиолч : *нүүрээ дараад улайх*

Зохиолч : Тэний хажууд яагаад байна аа ?!? Гэж хэлэх гэж байгаа бол амаа тат . Энд байгаа бүх хүмүүсийн зүрх сэтгэл нь Родийнх болчихсон сууж байна .

Жэмин : Сая яаг надруу харж байгаад инээсэн !

Тэил : Горьд !



Род : Оролцогч Сончан болон оролцогч Максим хоёр энэхүү хүндэт шалгаруулалтыг сүр жавхлантай эхлүүлнэ гэдэгт би итгэж байна . Оролцогчиддоо амжилт хүсье ~ *инээмсэглэх*

Эхний шатны цаг явж эхлэн хоёр оролдогчид хөдөлгөөнд оров . Тэнхимийн голд хоёр оролцогчид хэрэг болох материалууд байрлаж байлаа . Одоогоор Максим хонх дуугарсан цагаас хойш байрнаасаа хөдлөхгүй гүн бодолд автан зогсож байгаа бол Сончан хөргөгчнөөс хэрэглэж болох бүхий л материалуудыг цуглуулж байлаа .

Let's cook | V2Where stories live. Discover now