Эцсийн тав

167 29 88
                                    

















Та бүхэнд SM-ийн түүхэнд дэх хамгийн их ачаалалтай ажилладаг хүн бол манай өхөөрдөм И Марк билээ . Манай Марк шиг ачаалал дааж чадах хүн SM- д бараг л байхгүй . Гэхдээ удахгүй хоёр ажлын машинтай болох бололтой . Өмнө нь Марк хоёр цаг 233 захиалга авч SM-ийн түүхэн дэх дээд амжилт тогтоож байсан . Мөн сонирхуулахад хоёрт манай дэд ахлах И Тэюун байдаг . SM-ээс гаргасан судалгаагаар хамгийн сайн ачаалал даадаг арван тогоочийн найм нь NCT гал тогооны ажилчид байсан .

Маркийн дээд амжилт бусдаас хол давсан байсан тул хэн ч давж чадахгүй байх гэж бодтол Жон Сончан цагийн дотор 100 захиалга авчхаж . Шалгаруулалтын албанаас цаанаас нь найман зөөврийн пилетка өгсөн ч Сончанд яахаараа арван зургаа байдаг билээ ?!!

Лүкас : Дүрмэнд наймаас багагүй гэснээс зөвхөн найман пилетка ашиглана гэж заагаагүй байсан болохоор надаар нэмж наймыг авчруулсан .

Тэн : Г-Галзуу юм . Би ихдээ ес дээр л ажиллаж чадна .

Лүкас : Би нэг дээр ч ажиллаж чадахгүй .

Ам дүүрэн мочитой Шиаожүн : Юу ярьж байгаа юм ??

Зохиолч : Одоогоор хамгийн их захиалга авсан оролцогч хэн байна .

Шиаожүн : Ян Жонгин оролцогч 78 захиалга авсан байсан . Ян Жонгин оролцогч дээр долоон залуус овоороод тасралтгүй захиалга өгч байсан . Лав тал захиалга нь тэр долоогийнх . Өөр чинь ............. Накёом 56 захиалга авсан байсан .

Тэн : Жон Сончан 100 захиалга гаргасан байна .

Шиаожүн Сончаний захиалгын тоог сонсоод мочиндоо хахан , ханиалгаж боож үхэх нь холгүй юм болов . Хэндэри Шиаожүнд ус авчран Жүн арай гэж амь гарав . Гайхах нь ойлгомжтой ч ингэж аймар үхэх нь холгүй юм болох гэж ......

Шиаожүн : Яаж зуун захиалга цагийн дотор гаргадаг юм ??? Эсвэл зүгээр өндөг шарж өгөөд байгаа юм уу? Тэгвэл хүн тоож идэх үү ??

Тэн : Япон маягаар хийсэн хөвсгөр омлет улаал лоолын сүмстэй гаргаж байсан .

Хэндэри : Амтны хувьд дажгүй гэхдээ хэтэрхий яараад байх шиг байна . Дараагийн нэг цагт хурд нь удаашрах байх .

Тэн : Хөвсгөр үүл аманд орж ирээд уусаад алга болчих шиг л болсон .

Зохиолч : Надад яагаад өндөг авчраагүй юм ???

Тэн : Энэ их хүмүүсийн дундуур би арай гэж гарч ирж байхад өндөг мэт бол тэсэхгүй шдээ

Let's cook | V2Where stories live. Discover now