Хоёрдугаар шат

175 29 34
                                    
















Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч аль хэдийн хоёр дахь шат хаяанд ирлээ. NCT гал тогооныхон болон эхний шатанд тэнцсэн арван оролцогчид хоёрдугаар шат болох газарт ирж байрлалаа эзэлсэн байна .
Өмнөх шатаас ялгаатай нь энэ удаад шүүлтийн оноонд хоёр дахь шатанд хүрэлцэн ирсэн зочид нөлөөлөх аж .

Оролцогч тус бүрд найман пилетки нэг зуух болон бусад хэрэгслүүд ноогдсон байгаагаас харвал хоёр дахь сорилт бараг ойлгомжтой байв . Оролцогчид ч хоёр дахь шатны зорилгыг ойлгосон бололтой бүгдийнх нь нүдэнд айдас хурсан байв .

Зураглаач : Хөтлөгч нар бэлэн болсон уу ??? Цаг болох гээд байна !!!

Жэмин : Эгчээ уучлаарай би удахгүй тайзан дээр гарах хэрэгтэй байна !!

Жэмин шалгаруулалт удахгүй эхлэх гээд байсан тул сандран үсээ янзлуулж хараахан дуусаагүй байсан ч тайз руу явж эхлэв . Гэхдээ үсчин эгч ажлаа бүрэн төгс дуусгахгүй л бол санаа нь амрахгүй бололтой Жэминий мөрөөр татахаар өндөртэй байсан ч үсийг нь арагш алхангаа дуусгах гэж үзэж тарж байгааг нь би хувьдаа магтмаар байна .

Үсчин : Чи түр байж бай л даа !! *үсийг нь янзлах*

Жэмин : Эгчээ толинд харахад зүгээр байсан шдээ . Тэмцээн эхлэхэд хоёр минут дутуу байна !!

Үсчин : Бараг дуусчихлаа *ар хэсгийг нь самнах* Болчихл- ААААААА

Үсчин эгч арагш алхангаа Жэминий үсийг янзалж байсан тул ар талаа харж чадалгүй төхөөрөмжний утсанд бүдрэн дагзаараа савж унахын даваан дээр Жэмин бэлхүүснээс нь барьж амжив .

Үсчин : *улайх*

Жэмин : Э-Эгчээ бос л доо !! Т-Тэмцээн !! Ингэж хэлж байгаад уучлаарай гэхдээ та хүнд байна .

Үсчин эгч яаран босч улайсан хацраа хоёр гараараа дараад ажилчдын өрөөрүү гүйх бол Жэмин арай гэж амжиж тайзан дээр гарав .

Жэмин : Эрхэм хүндэт үзэгчдээ ~ Бид та бүхэнтэй дахин уулзсандаа таатай байна . Хоёрдугаар шатыг та бүхэн тэсэн ядан хүлээсэн гэдэгт итгэлтэй байна *инээмсэглэх*

Жэмин : Бид хоёрдугаар шатаар цоо шинэ сорилтоор эргэн ирсэн байгаа . Өмнөх шатаар тэнцсэн арван оролцогчид маань харин сорилтыг давж чадах болов уу?

Арван зургаахан настай ч хүсэл мөрөөдөлдөө тэмүүлэгдэн харь нутгийг зорьж бүр эхний шатанд нэгт орж олныг алмайруулсан Юүри Токояами

Let's cook | V2Where stories live. Discover now