Сончан ялсныхаа дараа яг гучин таван минут Максимийг шоолж байгаад оролцогчид болон ар гэрийн хүмүүсийн байрлаж буй өрөөнд ирлээ . Манай хэд Сончанд баяр хүргэх нь баяр хүргэж , тэврэх нь тэвэрч , гар барих нь гар барилаа .Одоо арван таван минутын дараа Шотаро , Родриго хоёрын шалгаруулалт эхлэнэ . Одоогоор бид хөнгөн цайны завсарлага авч байна . Зарим оролцогч , үзэгчид болон шүүгч нар сэтгүүлийн ярилцлага өгөхөөр явсан байгаад нь Дүёон шүүгч болон Тэил нар багтаж байгаа .
Бид нар макарон болон кроссант идэнгээ Сончаний хоолны талаар ярьж байхад нөгөө Винвиний араас гүйгээд байдаг оролцогч Сончанд баяр хүргэхээр орж ирлээ . Сончантай ойр зуурын юм ярьж байгаад Винвин рүү нэг ирмэчхээд яваад өгсөн .
Юүта : Би нэг хэсэг нилээн сандарсан шүү ~ Бэнто сав бол яах аргагүй шалгарсан арга мөн ч энэ удаад шүүгч нар гоо үзэмжийг илүүд үзсэн бололтой
Сончан : Миний тэмари бэнто дан ганц үзэмжин дээр тулгуурлаагүй
Тэюун : Чи яаж шингэн азотын талаар бодсон юм ??
Сончан : Аавтай хамт хэдэн жилийн өмнө япон ресторан ороход тэр ресторан шингэн азот ашиглаж байсныг санаад л тэр
Жонни : Ахлахын хэрэггүй гээд байсан химийн хичээл үр дүнгээ өгсөн л юм шиг байна .
" Амаа тат !!!!! Хэлийг чинь сугалаад хаячихна шүү !!!!! "
Юүта , Сончан , Тэюун : Айн ? *гайхах*
Үүдэнд Сончан болон Максимаас ярилцлага болон гарын үсэг авахыг хүссэн нилээд хүмүүс цугласан байсан тул орж гарахад хүндрэлтэй байлаа . Үүдээр дүүрэн хүн байсан тул удахгүй тэмцээнд орох гэж буй Родриго бага зэрэг уцаартай байлаа .
Хххххххх : Оролцогч Родриго ! Саяхан оролцогч Жон Сончан Ким Дүёоний шавь нарын чадварыг батлачих шиг боллоо . Та оролцогч Шотарогийн эсрэг ялж чадна гэж бодож байна уу?
Хххххххх : Оролцогч Родриго ! Та холдоно уу ! Би оролцогч Сончанаас асуулт асуух хэрэгтэй байна *амных нь микрофон барих*
Хххххххх : Оролцогч Родриго ! Таны дуртай хутганы брэнд юу вэ ?
Ххххххххх : Оролцогч Родриго ! Та Шотаро оролцогчийн талаар юу гэж боддог вэ ? *хоолойг нь бичих*
Үзэгч : Жон Сончан ! Гарын үсгээ өгөөч !
Тэн : *хэн нэгний суган доороос орилох* Би ормоор байна !!!!!
![](https://img.wattpad.com/cover/249194859-288-k371016.jpg)
YOU ARE READING
Let's cook | V2
FanfictionГурван жил тутамд зохион байгуулагддаг SM салбар рестораны 2020 оны шалгаруулалт эхэлснийг албан ёсоор мэдэгдэж байна !!!