Шотаро : А-Ахлах ааДүёон : Яасан Таро ? Асуудал байна уу?
Шотаро : Э-Энэ арай л биш ээ.....
Шиаожүн : Яасан зүв зүгээр л байна даа ?
Сончан : *шүдээ зуух* Та солиорчхоогүй биз дээ !
Күний хийсэн бялууг арван давсныхаа талаар жижиг сажиг асуулт асуугдангаа болчихлоо гэж бодсон ч үгүй бололтой . Дүёон амттангаа идэж дуусгачхаад Шотаро , Сончан хоёрыг дахиад хоёр давхар луу дагуулж яваад Шиаожүнаар нүдийг нь боолгоод сууж байна .
Таро , Сончан хоёр энэ удаа арван хоёр давсаа хэлээрээ амталж ямар ямар давс болохыг хэлэх даалгавар хүлээж авлаа . Үнэхээр гоц гойд амталгааны авьяастай биш л бол бүгдийг нь ялгана гэдэг энгийн нэг тогоочийн хийж чадах даалгавар биш байлаа .
Дүёон : Олон улсын шалгаруулалтад та хоёр шиг багахан авьяастай хүмүүс шившгээ тариад л дуусна . Өрсөлдөгчөө дутуу үнэлэх хэрэггүй . Өөрийн таван мэдрэхүйгээ тултал нь хөгжүүлж өрсөлдөгчөө бяц гишгэж шавар шавхайтай хольж түмний шившиг болгох хэрэгтэй. Та хоёрын хажууд өт хорхой шир харагдах хүртэл бэлтгэл хийх хэрэгтэй !!
Сончан , Шотаро хоёрт Дүёоний өрсөлдөгчөө замаасаа зайлуулах хүсэл нь бага зэрэг эвгүй сэтгэгдэл төрүүлсэн бололтой хоёулаа бул чулуу шиг хөдөлгөөнгүй болоод өөрсдөө мэдэлгүй амьсгаагаа түгжчихсэн байв .
Шиаожүн харин тоосон шинжгүй гараа тулж хэвтэнгээ хамраа ухна .Шиаожүн : Эхлэх үү хө ??
Дүёон : Эхэл !!
Сончан : *эхний давсыг амсах*
Шотаро : *эхний давсыг амсах*
Сончан : Ширхэг нь бусдаасаа том бас хатуу...
Шотаро : Далайн давс ?
Дүёоний бодол : Том ширхэгтэй гэвэл жамц давс ч байж болно шд тэнэгүүдээ . Гэхдээ амтны ялгаагаар нь л таньсан гэж найдахаас .
Сончан : *хоёр дахь давсаа амсах* Натрийн хлорид
Шотаро : давслаг болон гашуун амт . Давсны ширхгээс нь ойлгомжтой гэж бодож байна .
Дүёоний бодол : Одоогоор бүгд зөв . Гэхдээ та нар давсны ширхэгт нь биш амтанд нь илүү анхаарч болох уу ?! Шотаро ойлгомжгүй тайлбалаж байна . Харин Сончан шуудхан л хариугаа хэлээд байна . Үнэхээр таньж байна уу ? Таагаад байна уу?
![](https://img.wattpad.com/cover/249194859-288-k371016.jpg)
YOU ARE READING
Let's cook | V2
Fiksi PenggemarГурван жил тутамд зохион байгуулагддаг SM салбар рестораны 2020 оны шалгаруулалт эхэлснийг албан ёсоор мэдэгдэж байна !!!