Эхний шат

209 33 22
                                    













Шалгаруулалтын эхний шат эхэлж бүх оролцогчид хөдөлгөөнд орлоо . Дүёон цаг харж оролцогчдыг эхнээс нь танилцуулж эхлэв .

Дүёон : Эхний оролцогч Жон Сончан нь 19 настай энэ жил Ёүл их сургуулийн ( зохиомол ) тогоочийн ангид элсэж орсон байна . Өөрийнхөө талаар бидэнтэй хуваалцаач . Энэ тэмцээнд яагаад орох болсон бэ ??

Сончан : *мах янзлах* Жон Сончан гэдэг .

Дүёон : *хүчээр инээх* Бид бүгдээрээ нэрийг чинь мэднэ ээ ~ Энгэрийн пайз дээр чинь хүртэл байна . Өөрийнхөө сонирхлын талаар бидэнтэй хуваалцаач .

Сончан : Миний сонирхол ....... *сармис арилгах* хамаагүй гэж бодож байна.

Дүёоний Сончантай хийх ярилцлага төлөвлөснөөр нь яваагүйд уцаарлан өөрийнхөө солонгон шигтгээтэй зангиагаа янзлаад дараагийн оролцогч руу явав . Дараагийн оролцогч махлаг мөн биерхүү гуч дөчтэй болов уу? гэмээр оролцогч байлаа .

Дүёон : Оролцогч Ким Ину . Шарсан тахианы газар ажиллуулдаг энгийн нэг эр юм шиг боловч өөрийн хүсэл тэмүүллээр улсын шалгаруулалтад тунаж үлдсэн байна .

Ину оролцогч баргил хоолойгоор инээж бадируун гараа Дүёоний мөрөн дээр тавив . Ину оролцогч өөрийгөө танилцуулахын хажуугаар шарсан тахианы газраа сурталчлаад амжив . Яриандаа халан үе үе Дүёоний мөрийг цохиход ахлах маань гарын бяд даалгүй унах шахав .

Ину : Хохо хэтэрхий их ярьчих шиг боллоо . Эри миний охин энэ тэмцээнийг үзэж байгаа биз дээ ! Миний охин Аёон ахтайгаа шарсан тахианы газраа сайн харж байгаарай *инээмсэглэх*

Дүёон оролцогчдыг дарааллан үзэгчдэд танилцуулсаар явав . Оролцогчдын байгаа цөөн хэдэн гадаад оролцогчид орчуулагчтай ярилцлагаа хийж байв . Хамгийн залуу оролцогч болох Юүри нь дөнгөж 16 настай ч харийн нутагт өөрийн мөрөөдлийг бодит болгохоор иржээ .

Дүёон : Миний бодлоор тун удахгүй SM дахин нэг салбараа Японд нээх байх . Зөвхөн SM салбарын хоолыг амтлах гэж Японоос багагүй жуулчид Өмнөд Солонгос улсыг зорьдог билээ . Мөн энэ жил ч япон оролцогчид хүчтэй орж ирж байна . Мөн ......










Зохиолч : Эхний шат бодсоноос амархан санагдлаа . Стек гэдэг үнэхээр алдартай хоол . Улсын шатанд тэнцсэн хүмүүс энэ байтугай хийхгүй юү ??

Күн : Стек алдартай нь үнэн ч төгс хийхийн тулд багагүй чадвар шаардана . Доторх шүүслэг болон зөөлөн байдал , гаднах шаржигнасан чүд чүд түлэнхий байдлыг зохицуулах нь амархан биш . Интернэт дээр байдаг стек жорууд ихэнх нь алдаатай байдаг . Өөрсдийгөө мэргэжлийн тогооч гэдэг ч хэт болгосон эсвэл түүхий мах болгохыг л заадаг . Тиймээс интернетээс судалсан бол бүтэн оноо авна гэдэг бараг боломжгүй .

Let's cook | V2Where stories live. Discover now