Хуучны анд

176 31 41
                                    














Эхний шалгаруулалт дууссаны дараа орон даяар зөвхөн SM шалгаруулалтын талаар хүмүүс өдөр бүр ярьж байв . Шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн талаарх мэдээллүүд интернэтээр хурдацтай тархаж , мөн шүүгчид болон хөтлөгчийн зангиа ч гэсэн мөлжүүртэй сэдэв болоод байгаа . Ахлах маань солонгон шигтгээтэй зангиа зүүсэн байснаас болж хүмүүс Дүёонийг маань бага зэрэг буруугаар ойлгочихсон болохоор ахлах маань бүр албан ёсны мэдэгдэл хүртэл хийсэн . Дашрамд дурдахад манай Жисоний зүүсэн мики маустай зангиа хамгийн алдартай нь байсан .

Мөн манай Жонни зангианыхаа ачаар алдартай интернэт meme болсон гунигт үйл явдал болоод байгаа билээ . Жонни гэж гунигийн далай болсон хүн үхлүүт царайлаад ажлаа хийж л байна . Мөн манай зарим оролцогчид болон шүүгч нар маань бүр фэн грүптэй болчихсон . Нэг охины нээсэн Сончаний фэн хуудас бүр тавин мянган дагагчтай болчихсон тууж явна лээ . Шотаро , Сончан , Жонгин болон Юүри нар царай зүс сайтай тул айдолууд шиг л алдартай болсон .

Хоёрдугаар шатны тов нь эхний шат дууссаны дараа шууд зарлагдсан нь нөгөөдөр билээ . Мөн хоёрдугаар шатанд миний хайр Тэн болон бусад WayV гишүүд шүүгч хийнэ гэдгийг мэдэж байгаа байх . Хоёрдугаар шатанд тэнцсэн арван хүнээс талыг нь хасах болно .

















Зөөгч : Хоёр далайн хавч !! Гурван тортилла !! Марк миний тонкацү хаана байна ?!!

Марк : *амандаа үглэх* Би уул нь бол өөрийнхөө пастаг хийж байх ёстой шд . Япон хоолыг Юүта хён хариуцдаг байхад би яагаад тонкацү хийгээд байж байгаа юм . Би ямар хийх албатай юм уу? Би япон хоол хийх ёстой билүү ?! Үгүй !! "тавгалах" Тонкацү ямар хоол билээ ?!! Япон хоол !! Хэн хийх ёстой билээ ?!! Юүта хён !! *зөөгчид өгөх*

Тэюун : Марк юу гээд амандаа үглээд байгаа юм бэ? *хутга ирлэх*

Тэил : Марк надад басил аваад ирээч *ногоо хэрчих*

Марк үглэсээр хошуугаа унжуулаад агуулах руу явав .

Бүгд захиалгандаа дарагдан ажилласаар NCT гал тогооны энгийн нэг өдөр өнгөрч байв . Тэмцээний дараа ресторанд ирэх зочдын тоо харьцангуй нэмэгдсэн байсан ч бүгд захиалгаа цагт нь гаргаж байв .

Зөөгч : Ахлахаа !!! Хүн уулзмаар байна гэнэ ээ !!!

Дүёон : Хэн бэ? *гараа арчих*

Зөөгч : Би мэдэхгүй ээ таны таньдаг хүн л гэсэн шд.

Дүёон : Таньдаг хүн гэвэл нэг бол миний дургүй хүн эсвэл миний өртэй хүн байгаа . *хормогчоо тайлах*

Let's cook | V2Where stories live. Discover now