Ширүүн өрсөлдөөн

158 29 15
                                    














Ахлах тогооч нар дунджаар 10-12 жил ажиллаж туршлага хуримтлуулж , дунджаар 34,9 насандаа ахлах тогооч болдог . Харин И Сүүман гэх хүн хориод насандаа ахлах тогооч болж хорин тавхан насандаа анх Мишлений од хүртэж , гуравхан жилийн дотор таван од хүртэж , гучаад насандаа долоон од цуглуулж , одоо дэлхийд 18 Мишлений одтойгоор дэлхийд хоёрт жагсдаг төрөлхийн гоц ухаантан .

И Сүүман өөрийн салбар ресторануудыг амжилттай нээгээд зогсохгүй SM-ийг дэлхийн хамгийн дээд зэрэглэлийн алдартай салбар ресторануудын нэг болгож чадсан юм . Мөн түүний анхны шавь нар болох H.O.T , SES багууд нь И Сүүмантай олон жил ажиллаж туршлага хуримтлуулан өөрсдийн бизнесийг амжилттай эхлүүлсэн байдаг .

Бусдаас ялгаатай нь И Сүүман гуай тогооч нараа багт хувааж ажиллуулдаг ба бүр өөрсдийг нь илэрхийлэх онцгой нэр өгдөг нь олны анхаарлыг ихээхэн татдаг байна . Дэлхийн зэрэглэлийн алдартай ахлах тогооч гэвэл таны бодолд шууд бараг л халзан , тарган хүн санаанд тань орж ирдэг байлгүй .

Гэхдээ SM-д үйлчлүүлж байгаа бол хэзээ ч үгүй . И Сүүманы сонгосон хүмүүс бүгд гоц авьяастнаас гадна төрөлхийн гоо үзэсгэлэнгүүд байдаг . SM-ийн тогооч нартай та санамсаргүй гадуур тааралдвал энэ хүн л лав гарцаагүй алдартан эсвэл загвар өмсөгч байх л гэж бодохоос биш тогооч гэж л лав хэзээ ч санаанд тань орохгүй биз .

Тиймээс л хүмүүс И Сүүманий ажилчдыг " Сүүманий цэцгийн хүрээлэн " гэх нь ч бий . Мөн одоо болж байгаа шалгаруулалтаар анх гарч ирсэн баг бол Франц салбар дахь
" Super Junior " юм . Гэхдээ И Сүүман зөвхөн эхний байранд орсон тогооч нарыг сонирхдоггүй ба түүний тод жишээ нь та бидний хайртай дэд ахлах И Тэюун юм .

Хүмүүс SM тогооч нарыг төрөлхийн авьяастай бараг судсаар нь шөл урсаж байдаг хүмүүс гэж боддог ч энэ бол ташаа ойлголт юм . И Тэюун нь анх олон улсын шалгаруулалтын тухай сонсоод хүсэл тэмүүлэл дүүрэн хүүхэд Францад шалгаруулалтад орохоор ирээд эхний шатанд хоёр зуун дөчин гурван оролцогчдоос хамгийн сүүлийн байранд орж байсан . Гэсэн ч Тэюун бууж өгөлгүй өөрийгөө дайчилж 2019 оны шалгаруулалтад нэгт орно гэж ярингаа шаргуу бэлтгэл хийж байхыг нь И Сүүман нууцаар олж сонсоод өөрийн шавиа болгон авч жилийн дотор гайхалтай тогооч болгосон байдаг .

Тиймээс та зөвхөн эхний байранд орсон хүмүүст анхаарал тавиад бусдыг нь үл тоож болохгүй гэсэн үг . Харин одоо буцаад хоёрдугаар шатны үргэлжлэлийг үзэцгээе .
















Let's cook | V2Where stories live. Discover now