Шотаро : Өвөө энэ ямар ургамал вэ ?? *хуруугаараа заах*Д/өвөө : Зүгээр л цэцэг
Шотаро : *санаа алдах* Би ахлахад ямар ч амтгүй тахиа хийж өгөх хэрэг үү ?
Д/өвөө : Нүдээ бүлтийлгээд ойр хавиа сайн харвал ганц нэг юм олдох л байх *босоод явах*
Шотаро : Өвөө намайг битгий орхи л доо *хошуугаа унжуулах* Надад ямар ч найдвар алга . Ахлахад зүгээр тахиа шарж өгөхөөс . Ахлах ч гэж одоохондоо зүгээр л түр зуурийн дасгалжуулагч *урвайх*
Шотаро : Би тэнцэж чадах эсэхээ ч сайн мэдэхгүй байгаа шдээ
Шотаро ахлахын өвөөтэй ууланд эмийн ургамал түүж байгаад өвөөгийн нуруу нь өвдөн гэр лүүгээ харихаар болсон бол Шотаро уулнаас бэлдэц олж магад гээд ууланд үлдсэн ч орц хайхаасаа илүү өвдгөө тэврээд сэтгэл гутралд орчихсон сууж байна .
Өвөөтэй эмийн ургамал түүнгээ энд тэндхийн ургамлуудыг ажигласан ч ямар ч ололт амжилт гараагүй тул өөр хаанаас орц хайхаа мэдэхгүй дэмий л уулын энгэрт заяандаа гомдон сууна.
Шотаро уртаар санаа алдан өвсөн дээр хүчтэйхэн хэвтэхэд нуруундаа хүчтэй өвдөлт мэдрэв . Шотаро огцом босон эргэж харахад жижиг чулуун дээр хэвтчихсэн байв . Дал хавиар нь одоо ч өвдөлт хүчтэй мэдрэгдэж байсан ч зүгээр л хошуугаа унжуулан сууна .
Шотаро : *японоор өөртэйгөө хэрэлдэх* Аишшшш надад одоо дөчин минут л үлдсэн байгаа . Буцаж харихсээр байтал гучин минут болно шд .
Шотаро гараараа өвсөн дээр тулан дээш тэнгэр лүү хэсэг ширтэж байгаад эргээд гар луугаа хартал -
Шотаро : *хөмсгөө зангидах* Пэрилла биш ээ кэнип......
Сончан : Ахлахаа танд амтгүй загас таалагдана гэж найдаж байна . Амталгааны ургамал уулаас хайна гэвэл Гордон Рамсэе ч чадахгүй . Та зүгээр л бид хоёрыг зовоох гэж байгаа нь тэр .
Сончан хүү ганц загас болон хэдэн өндөгнөөс өөр орцгүй эргэж ирэн хоол хийхэд бэлдэж эхлэв . Загас болон өндгөө ширээн дээр тавиад гараа угаан , хувцсаа солиод загасаа янзалж эхлэв .
Тэил : Сончаан !! Бидэнтэй хамт гар бөмбөг тоглох уу ??
Сончан : *бөхийх* Уучлаарай дараа больё *хутга ирлэх*
Тэил : Заааа ! Амжилт ! *цаашаа явах*
Дүёоний өвөөгийн зуслангийн байшин нь энгийн мөртлөө тансаг уламжлалт япон маягийн модон хаус байсан ба жижигхэн модон саравчтай байв . Байшингийн эргэн тойронд Дүёоний өвөөгийн ургуулсан цэцгүүд дүүрэн байдаг ба жижиг савлуур ч байдаг байв .
![](https://img.wattpad.com/cover/249194859-288-k371016.jpg)
YOU ARE READING
Let's cook | V2
FanfictionГурван жил тутамд зохион байгуулагддаг SM салбар рестораны 2020 оны шалгаруулалт эхэлснийг албан ёсоор мэдэгдэж байна !!!