Нислэг

136 25 33
                                    












Нөгөө галзуу эмэгтэйгээс салсны дараах өдөр нь маниус Дэгү явсан . Дэгүд очоод өдөр болгон шатаар дээш доош явахгүй гээд манай хоёр уг нь хөөрхөн баярлачихсан явж байсан ч энэ удаад бүгдээрээ салаад өөр өөр зочид буудалд байршчихсан . Яагаад гэсэн чинь Дэгү сүүлийн зогсоол болохоор бүгдээрээ очихыг хүссэн газруудынхаа ойролцоо зочид буудалд байрлахаар болсон гэсэн . Тэгээд бүгдээрээ Дэгүгээр тараад алга болсон .

Сончан , Шотаро хоёр гурван өдрийн турш Дэгүгээр нэг таксигаар ч явсан , машинаар ч хүргүүлсэн , хөлөөрөө ч алхсан , автобусаар ч явсан , метрогоор ч явсан , дугуйгаар ч явсан , мориор ч явсан . Одоо бол Дэгүг андахгүй . Гэхдээ нэг гай нь багш нарлуугаа явах гэж их цаг алддаг тул өдөрт нэг ихдээ л дөрвөн цаг унтдаг байсан даа . Өдрийн бас оройн хоолны цагыг Жэмин болон Шиаожүний хичээлээр сольсон . Нээрээ хоёр дахь өдрөө манай Шотаро Күн багшийн хичээлд явж байгаад төөрөөд нэг гудамжинд уйлчихсан сууж байсан шд . Тэгээд Сончан нэг юм олоод харьсан даа .

Тэгээд манай нэг сарын сургалт маань дуусаж бүгд Сөүлд буцаж ирэн маргаашийн нислэгтээ бэлдэхээр харьсан байгаа . Сончан , Шотаро хоёр адилхан Солонгос улсыг төлөөлж оролцох тул манай хоёр зориулж тусгай тогоочийн өмсгөл бэлдсэн байсан . Хар болон алтлаг өнгө орсон орчин үеийн загвартай догь өмсгөл байсөөөн .

Бүгд гэр гэртээ хариад бэлтгэлээ хангаад унтахаасаа өмнө бүгдээрээ video call-оод унтсан . Сончан бол сандарсан шинжгүй байсан ч Шотаро нилээн сандарсан бас догдолсон харагдаж байлаа . Францад очоод муу хүмүүстэй таарахгүй л байгаасай . Таарсан ч манай Рэнжүн багшийн " биеэ тоосон тогооч нарыг сэтгэл санааны дарамтад оруулах хичээл үр дүнгээ өгнө гэж найдаж байна .

Рэнжүн багш Сончан сурагчийн өөрчлөлтөд их сэтгэл хангалуун байгаа гэсэн . Эхний хичээл дээр харьцангуй дажгүй байсан ч сүүлийн хичээл дээр Хуан Рэнжүнээс зуугаас зуун оноо авахаар хэрэлдэж байсан гэх сураг дуулдсан . Манай Шотаро харин явцгүй эхлээд явцгүй л дууссан даа . Хэлсэн хамгийн муухай үг нь " Би чамаас сайн такояаки хийдэг " .

Манай хоёр тэгээд юмыг яаж мэдэхэв гээд 2016 оны шалгаруулалтад орсон сонбэ нараасаа зөвлөгөө авах санаатай хэд хэдэн асуулт асуусан чинь явсангүй ээ хөөрхий ~

Сончан : Тэд чадварлаг уу ?

Дүёон : Чадваргүй болоод олон улсад тэнцчихсэн явж байх уу ?

Let's cook | V2Where stories live. Discover now