Тайван үдэш

144 25 3
                                    










Дүёон : Хэн нь түрүүлсэн бэ ?

Тэюун : Шотаро . Ингэхэд та хаана байсан юм ?

Дүёон : Харин Лүкас хамартаа савх гацаачаад яаж эвтэйхэн авахаа мэдэхгүй .

Тэюун : Айн ?! Эмч өмнө нь хамартаа өлгүүр зоосноос хойш болгоомжтой байгаарай гэж хэлсэн биз дээ !! *сандрах*

Дүёон : Зүгээрээ ~ Энэ удаа нөгөө хамрандаа зоочихсон . Би цэвэрлэгч эгчтэй хамт орхичихсон .

Дүёон : Шотаро хэдэн оноо авсан ?

Юүта : 468 . Одоо Сончан тэр хоёр шүүгч нартай хамт зургаа авахуулж байгаа ~

Зохиолч : Юу ч гэсэн Шотаро , Сончан хоёр хоёулаа эхний шатаа амжилттай давлаа ~ Одоо бусад оролцогчдын дүнгээс хамаарч дараагийн шатанд хэнтэй өрсөлдөхөө мэднэ . Эхний шатнаасаа л ширүүхэн эхэлж байна даа *санаа алдах* Шотаро , Сончан хоёртоо баяр хүргэе ! *алга таших*




















Тэмцээний дараа бүгдээрээ ресторан болон караоке орж баяраа тэмдэглэе гэсэн чинь ахлах дөнгөж эхэлж юун баяр тэмдэглэх гээд бүгдээрээ шууд гэрийн зүг мордсон . Дүёон гуай Сончан эсвэл Шотарогийн аль нэг нь цомын эзэн болохгүй л бол ямар ч баяр тэмдэглэхгүй гээд уур амьсгал эвдээд хаячихсан . Гэхдээ л цаагуураа мань хүн баяртай байна лээ ~ Духан дээр баяр хүргэе гээд биччихсэн байхад л худлаа аашлаад *толгой сэгсрэх*

Гэхдээ л эхний шатаа давсан юм чинь Тэюун , Күн хоёр гоё хоол хийж өгнө гэсэн . Би бэллагаа дагуулаад Парисын гудамжаар тэнэх санаатай салхинд гарсан бол бусад маань хэд хэдээрээ хуваагдаад дуртай дуртай юмаа хийнгээ цагийг тайван өнгөрөөж байна даа ~

Юүта Винвинийг араас нь тэвэрчихсэн Сончантай гурвуулаа буйдан налангаа өнөөдрийн тэмцээн дээр хийсэн тэмари сүшиний талаар яриж байна . Юүта маань япон хүн л хойно сүшиний талаар сонирхох нь мэдээжийн хэрэг биз .

Сончан : Арван дөрөв билээ тавтай байхад аавтай хамт япон руу сонирхолдоо татагдаад явж байсан юм .

Сончан : Намайг арван дөрөвтэй байхад kimi no nawa гараад шуугиулж байсан байхгүй юу ! Тэгээд би японд очоод кино театрт яаг гоё уур амьсгал бүрдүүлж байгаад үзнэ дээ гээд бодож байсийн !

Юүта : Бас mob psycho 100 гарч байсан . Миний дуртай анимэ .

Сончан : Тийн . Тэгээд би дагалдан баясаж яваад аав намайг нэг танилынхаа ресторанд аваачсан юм . Тэндхийн сүши нь дажгүй байсан болохоор би тэмцээний дундуур гэнэт толгойд орж ороод Максимийг газартай нь тэгшилсэн *өөрөөрөө бахархах*

Сончан : Гэхдээ би сүшинд тийм ч дуртай биш л дээ


Мань гурав ингээд тайван юм яриад байж байдаг юм байж харин гадаа талбайд манай хэдийн зарим нь хөл бөмбөг тоглож байна . Нэг хаалга бололтой хоёр талд кардонан цаасаар юм босгочихсон байна . Марк багийн эсрэг Лүкас баг гэнээ ~

Тайлбарлагч Рэнжүн : Жэну Яаняанаас бөмбөгийг нь булаан айлын хаалга руу хамаг эрчээрээ довтолж байна . Эсрэг багаас Тэюун , Шотаро хоёр Жэнуг хаах гэсэн боловч амжилтгүй боллоо . Жэну хаалганы өмнө тулж ирэн бөмбөгөө өшиглөх гэсэн боловч урдуур нь гэнэт Шиаожүн ороод ирлээ . Гэвч Жэнугийн нүдэнд гэнэт Жэмин туссан юм . Тэд үргэлж бие биенийхээ арыг даадаг ажээ !! Жэну бөмбөгөө Жэмин руу дамжуулан Шиаожүнийг өнгөрөн гарч Жэмин буцаад Жэнуруу бөмбөг дамжуулж Жэну хаалганы баруун зүгрүү өшиглөн Марк баг арван оноотой болж байна !!!!!! Нэгдүгээр үе ийнхүү дуусаж арван минутын завсарлага авч байна . Тэмцээний шагнал нь ялсан багийн гишүүн бүр орон дээр унтах эрх авна !!!!! Манай хэд олуулаа болохоор зарим нь оргүй байгаа билээ !!!! Одоогоор Марк болон Лүкас дасгалжуулагч нар тоглогчид доо зааварчилгаа өгч байна .

Харин Күн , Тэюун хоёр хоол хийж...........Тэюун яагаад хоол хийхгүй хөл бөмбөг тоглоод байж байгаа билээ ?? За юу ч Тэюунийг орлоод Жонни Күнтэй хамт хоол хийж байна . Жонни хөл бөмбөг тоглож байгаа хэдээс жоохон зайтай шорлог хийж байна . Уул уулаар нь хийж байна даа ~ Күн гал тогоонд жижиг сажиг хачир бэлдэж байгаа . Жэхён ойрхон дэлгүүрээс шар айраг авахаар яваад нэг цаг болж байна . Би бэллагаа салхилуулангаа Жэхёнийгаа бараадахаас .

Тэгээд манай үлдсэн хэд нь Жисон , Чонло , Тэил , Юүта дөрвийн өрөөнд кино үзэж байгаа . Бүгдээрээ Дүёонийг голдоо хийчихсэн мань хүн голд нь ганцаараа мангар том ууттай попкорн барьчихсан бүгдээрээ дундаа нэг том түмний колатай GOT үзэж байгаа . Бүгдээрээ байдгаараа бие биедээ наалдчихсан нэг хөнжилтэй .

Тэгээд яахав өнөөдөр ингээд нэг ийм тайван үдшээр дуусч байна даа ~ Манай хоёр маань юу ч гэсэн хоёулаа эхний шатаа давчихсан . Гадаа бага зэргийн салхитай намуухан цаг агаартай ~ Гадаа хүүхдүүд ( nct ) тоглож наадаад л ~ Бэллагаа салхилуулаад л ~ Жэхёнийгаа эрэн сурвалжлаад л ~ Амруугаа тахианы махан шорлог чихээд араас нь шар айраг гудраад л ~ Нам тайван байна өө

Let's cook | V2Where stories live. Discover now