Уйтгар

123 27 13
                                    





Өчигдөр шөнө бүгдээрээ тэгээд тайван чиллрээд өнжсөн . Муу Жэхён маань төөрчихсөн хоёр цагдаа хүргэж ирсэн шд . Тэгээд бүх хүмүүс унтсаны дараа шар айраг маань хүрч ирсэн *толгой сэгсрэх* . Бас манай Лукас баг ялагдаад бүгдээрээ шалан дээр мишоктой унтсан . Хоёрдугаар шат эхэлтэл бидэнд багахан цаг байгаа тул Сончан , Шотаро хоёр нилээн шахуу хуваарьтай бэлтгэл хийх байх .

Зөвхөн Дүёон , Күн , Марк гуравтай бэлтгэл хийх болохоор үлдсэн хэд маань хийх юмгүй энэ тэрүүгээр тэнүүчилж ч чадахгүй байшиндаа хорогдоод байж байна даа ~

Аятайхан аялчхаж чадахгүй шар айраг авахын хооронд төөрчхөж байгаа улсуудыг одоо яалтай нь билээ .

Өнөөдөр цаг агаар нилээн халуун өдөр байна . Манай хэд шалаар нэг хөглөрөөд хэвтчихсэн өт хорхой шиг сунжралдаад хэвтэж байна . Бүгд уйдалтын дээд түвшинд хүрчихсэн байлаа . Зурагтаар өнөөдрийн шалгаруулалт явж байсан ч анхаарал тавьж байгаа хүн нэг ч байсангүй . Шотаро , Сончан хоёр бэлтгэлийн өрөөнд Күнтэй хамт бэлтгэл хийж байгаа . Гучин минутын дараа завсарлана .

Хэчан хамраа ухангаа утсаа үзэн Шиаожүний бөгсөн дээр хэвтэнэ .

Хэчан : Та нар нөгөө тахианы газар ажиллуулдаг ахыг санаж байна уу ?? Нэр нь Инү байсан билүү ??

Жонү : *Жэнугийн гуяыг дэрлэх* Тэр ах яасан юм ??

Хэчан : Тэр ах чинь байна шдээ ~ Олон улсын нислэгийн тэмцээнд ороод эхний аравт орчихсон байна .

Жэну : *Жэминий гэдсэн дээр хэвтэх* Солиотой

Винвин : *иштэй чихэр хүлхэх* Нэг амьдрах амьдралд юм юм хийж үзэх хэрэгтэй

Тэюун : Бид нар наад ахаас чинь илүү амьдрал үзсэн шд . Дээр нэг би ахлахыг амьтай голтой нь байлгах гэж хэдэн өдөр майллаа даа ~ Эргүү юм чинь харшилтай юм бол эм авч явахгүй

Тэн : Бид нар бас сүнстэй байшинд очиж байсан *инээх* Хөөе Чонло битгий бөгсөө хөдөлгөөд бай ! Би яаг гоё тухаа олчихсон хэвтэж байна

Чонло : Сорри . Бас би та нарт зүгээр хамт Шанхай явъя гэж хэлсэн шд

Рэнжүн : Чонлогийн өвөө бид нарыг алган дээрээ бөмбөрүүлсэн дээ ~

Жисон : Тэнд байнга амттан идсээр байгаад миний шүд хорхойтчихсон байсан

Зохиолч : *хурхирах*

Let's cook | V2Where stories live. Discover now