" Муу новш чинь "
Сончан Элисийг хараасаар тэмцээнээ эхлүүлэв . Одоогоор хоёр оролцогч хоёулаа загсандаа хүрэлгүй бусад орцуудаа бэлдэж байв .
Юүта : Мэдээж ойлгомжтой л доо . Хоёулаа загасаа аль болох шинээр нь хадгалахыг хүсэж байгаа .
Зохиолч : Юу яриад байгаа юм ? Сончан загасаа янзлаад байж байна шд
Юүта : Юу ?
Элисийн тавцан дээрээ нилээн далайн гаралтай орцнууд гаргаж тавьсан харагдаж байна . Мөн хажуугаар нь үрлэн помидор болон оливийн тос бэлдсэн байв .
Чонло : Энэ яг акүа пазза хийх гээд байна . Миний долоо дахь мэдрэхүй ажиллаад байна .
Зохиолч : *википэдиа ухах* Акүа пазза . Италийн бүс нутгийн гаралтай хоол . Гол орц нь загас .
Хэчан : Харьцангуй энгийн хоол л доо . Хамгийн гол нь орцны чанар .
Жэхён : Гэхдээ загаснаас гадна гол орц болж болох далайн гаралтай орцнууд бас ордог болохоор загасны амтыг нь дарж магадгүй . Тиймээс загасны чанар дээд зэргийн байх ёстой .
Элис , Сончан хоёр сандарсан шинжгүй хоолоо хийсээр цаг дуусаж Элисийн хоолыг шүүгч нар түрүүлж амсахаар болов . Элис хоолоо шүүгч нарийн өмнө өрөн буцаад тавцан руугаа явав .
Зохиолч : Уутанд ороодог хоол гэж бас байна аа ??
Марк : Халуунд тэсвэртэй хальс
Зохиолч : Зүгээр гялгар уут юм биш үү ??
Марк : *толгой сэгсрэх* нэмэх 200 цельсээс хасах 40 целсийн тэсвэртэй хальс . Хоол ороож болон чанаж болно .
Элис : *инээмсэглэх* Орц нь акүа паззатай адилхан ч энэ хальс орох юм бол хоолны нэр өөрчлөгдөнө . Миний өнөөдрийн хоолны нэр бол " Карточио/Cartoccio "
Жисон : *Чонло руу харах* Чиний долоо дахь мэдрэхүй аягүй муу ажилласан байна
Чонло : Хн
Шүүгч нар : *хоолноос амсах*
Бобби шүүгч : Төгс болсон байна *алга таших*
Жүлиа шүүгч : Би чиний хоол хийх явцыг чинь харсан л даа . Чи амтлагч ашиглаж харагдаагүй . Яаж загасаа ийм баялаг , амттай болгосон бэ ??
Элис : Би ургамлын цөцгийн тос ашигласан . (herb butter) нь тасалгааны температурт байлгаж зөөлөн болгосны дараа төрөл бүрийн халуун ногоо , амтлагааны ургамал болон сармистай сайтар хольж хөргөгчинд хонуулж болгодог цөцгийн тос .
YOU ARE READING
Let's cook | V2
FanfictionГурван жил тутамд зохион байгуулагддаг SM салбар рестораны 2020 оны шалгаруулалт эхэлснийг албан ёсоор мэдэгдэж байна !!!