01.

485 60 48
                                    

♦️♦️♦️

Өнгөрсөн амьдрал.

♦️♦️♦️

2 жилийн өмнө.

Хорвоогийн хамгийн жаргалтай нэгэнг нэрлэ гэвэл юуны түрүүнд гараа өргөж, бусдын өмнө гайхуулж чадахаар тийм л итгэл төгс байж чаддаг хөөрхөн үе минь. Үе үе инээд алдаад юунд ч санаа зовдоггүй миний өсвөр нас.

~~~

Өглөө сэрээд нүдээ нухлан харвал цонхны маань хөшгийг нарны туяа нэвтлэх шахам орон дээр минь ягаан өнгөөр туссан байх аж. Орноосоо өндийн хөшгөө алгуурхан нээлээ. Шувуудын жиргээ сонсогдож, нүд гялбам нар дээр мандчихсан, хамар онгойлгом цэвэр агаар сэнгэнэж, тэнгэр ч тэр чигтээ цэлмэг сайхан байлаа. Гуниглана гэдгийг ч мэддэггүй, бусдыг атаархуулна уу? гэхээс биш бусдад атаархаж амьдарч үзсэнгүй. Хорвоо бүхэлдээ миний атганд багтчихсан юм шиг л...

Өсвөр насныхан дундаа улсдаа номер 1 бүжигчин охин. Бүхий л шагнал, өргөмжлөлүүдийг нь түүчихдэг. Үргэлж л нүдээрээ инээмсэглэн явдаг аав ээжийн хамгийн нандин эмзэг дэлбээт цэцэг нь би юмсанжээ.

Өглөө бүрийг л төгс хайраар эхлүүлдэг нь манай гэрийн уламжлал.

"Өглөөний мэнд аав, ээж."

"Өө миний гүнж сэрчихээ юу"

"Тиймээ та хоёртоо үнсүүлчихээд хичээлдээ явахгүй бол онц авахгүй."

"Аавын хөөрхөн гүнж хэзээ том болж хүнтэй сууна аа"

"Аав шигээ хүнтэй л учиртлаа тэр ч болоогүй байна шүү" гээд аавыгаа тэврэн үнсэх ямар сайхан гэж санана.

"Ээжийн гүнж бушуухан өглөөний цайгаа уучихаад хичээлдээ явдаа"

"Мэдлээ хадагтай. Ээжийгээ ч бас үнсэхээ мартаагүй шүү"

Үргэлж л манай гэрт халуун дулаан уур амьсгал мэдрэгддэг. Аав ээж 2 хорвоо дээрх хамгийн аз жаргалтай хос гэмээр. Ханилаад хэдийн 20н жил болсон ч хайр нь яг анхных шигээ дулаахан хэвээрээ. Бас би тэдний хайран дундаас ургасан ганц цэцэг нь.

Би ээж шигээ гэрийн эзэгтэй болж аав шигээ хүнтэй сууна гэж боддог. Энэ орчлонгийн хамгийн сайн гэрийн эзэгтэй бас хамгийн сайн ээж. Харин миний аав бол миний баатар. Хань ижлийнхээ хамгийн хайртай түшиг тулгуур хүн. Ийм л гэр бүлд жаргаж өссөн бяцхан охин.

БҮСГҮЙН ЗАХИДАЛ✔ [COMPLETED]Where stories live. Discover now