15.

158 30 16
                                    

♦️♦️♦️

Нэг л өдөр тэр бяцхан сахиусан тэнгэрээр хэн нэгэн дутна гэж яахан санах билээ?

♦️♦️♦️

Намар өнгөрч өвлийн улирал хэдийн эхэлчихэж. Анхны цас орж байх юм. Ийм үед л хэн нэгэнтэй хамт хөтлөлцөн гадуур гүйлдэх нас минь юмсан. Тийм байхад том цонхнуудаа улаан хүрэн өнгийн үнэтэй хөшгөөр хаачихсан, тансаг зэрэглэлийн классик загварын орон дээр хэн нэгний энгэрт тэврүүлээд хэвтэх юм гэж яаж ч санах билээ.

Энд орж ирсэн өдрөөс хойш хэнтэй ч юу ч дуугараагүй. Гэхдээ Аримын хэлж өгсөн арга нь миний амийг аврах шиг. Би одоогоор ганц ч хүнтэй янаг амрагийн ажил хийгээгүй. Зүгээр л миний дэргэд унтаад ямар их таашаал авдгийг өглөө нь ганцхан үнсэлтээр л мэдрүүлээд өгчихдөг. Хариуд нь асар их мөнгө миний дотоожны халаасанд ордог. Тэд үүнийг мэддэггүй ч надад толгойгоо мэдүүлсээр л байдаг нь ямар их аз вэ?

"Өглөөний мэнд хонгор минь"

"Өглөөний мэнд саран авхай. Ямар сайхан мэдрэмжийг надад өгчихөв. Гэхдээ би юу ч санахгүй байх юм." Түүний уруулан дээр хуруугаа хөнгөхөн тавьчихаад яриаг нь таслан толгой дохилоо.

"Чишшш, ямар сайхан амарснаа хар л даа. Энэ л чамд хангалттай биш гэж үү?"

"Тиймээ саран авхай чам дээр би дахиж хэзээ морилж ирэх боломжтой вэ?"

"Чи энэ газрын хүмүүсээс сонссон л байх учиртайдаа. Би чинь А зэрэглэлийн үйлчлэгч бүсгүй шүү дээ. Чи надтай ердөө ганцхан удаа л уулзах боломжтой."

"Хэрэв би ганцхан чамайг өдөр бүр авахаар ирвэл яах уу?"

"Би чинь захиалга ихтэй үнэтэй бүсгүй шүү дээ. Чиний халаасан дахь мөнгө чинь хүрэлцэхгүй л байх болов уу? Хонгор минь."

"Чи намайг ямар айлын хүүхэд гэдгийг мэддэггүй бололтой. Чамайг энэ газартай чинь худалдаад авчих чадалтай юм шүү дээ."

"За тэгвэл яваад худалдаад авчих л даа. Тэр үедээ өдөр бүр над дээр орж ирж болох л юм." гэж хэлээд түүний хажуунаас босон халаадаа өмслөө.

Тэр ч бас орноосоо босон хувцсаа өмссөөр миний хажууд дөхөж ирлээ.

"Жон Хусог. Миний нэрийг тогтоогоод авчихаарай саран авхай. Чам дээр би удахгүй ирэх болно оо." гэж хэлээд миний нуруугаар хоёр гараа оруулан нэг тэврээд зүүн мөрөн дээр минь зөөлхөн үнсчихээд өрөөнөөс гарсан юм. Түүнийг өрөөнөөс гарсан даруй үүдээ түгжиж байгаад халаад болон дотуур хувцаснуудаа тайлан угаалгын өрөөнд орж дээрээсээ хүйтэн ус гоожуулж эхэллээ.

БҮСГҮЙН ЗАХИДАЛ✔ [COMPLETED]Where stories live. Discover now