05.

247 41 27
                                    

♦️♦️♦️

Асрамжийн амьдрал.

♦️♦️♦️

Шүүх хурал дуусангуут биднийг тал тал тийш нь авч явсан юм. Ээжтэй минь ч тухтай уулзуулсангүй. Ээжийгээ харах тоолонд л мэлмэртлээ уйлах ээж минь надаас холдохгүй гэсэндээ их л чаргууцалдаж харагдсансан. Дэндүү өрөвдөлтэй юмаа миний ээж.

Үнэхээр миний амьдрал ингээд л сүйрч байгаа юм шиг санагдаж, ахиж амьдрах ч хүсэл төрсөнгүй. Гэхдээ энэ ээжийн минь амссан зовлонгийн хажууд юу ч биш байлаа.

Шүүхийн ажилтан намайг дагуулсаар Ганнам дүүргийн хамгийн тэтгэмж сайтай асрамжийн газарт авчирсан юм. Гаднаасаа ч маш том басхүү миний төсөөлж байснаас ч олон хүүхэд гадаа нь тоглож харагдана. Орох хаалганаас нь эхлээд хүүхдүүдийн цангинасан инээд сонсогдож, цэцэгсээр хүрээлүүлсэн гайхалтай харш намайг угтаж авлаа.

Үүдээр орвол маш олон өрөө харагдах бөгөөд нарийхан коридороор явсаар нэг хаалганы өмнө ирээд намайг дотогш орохыг хэллээ.

"За Энжин энэ чиний цаашид амьдрах өрөө."

Уртаар санаа алдаад шүүхийн ажилтанд талархал илэрхийлээд хаалгыг тогшин дотогш орлоо. Миний насны гэмээр дөрвөн охинтой хамт удирдагч багш бололтой нэг настай эмэгтэй намайг тосч ирлээ.

"Сайн уу? Чи нөгөө Энжин үү?" Би зүгээр л толгойгоо дохин түүнд мэндчиллээ.

"Энэ охидууд бол чамтай хамт амьдрах өрөөний найзууд чинь. Удахгүй танилцаад дотносоно гэж найдаж байна" гэсээр орыг минь зааж өгчихөөд гараад явчихав.

Багшийгаа гарсны дараа тэр охидууд нэгнийгээ таньдаггүй мэт л өөр өөрсдийн орлуугаа очиж хэвтэх нь намайг багагүй гайхшруулж орхилоо.

Багштайгаа хамт байхдаа хоорондоо их л найрсаг харагдсансан. Хэцүүхэн газар л ирчив бололтой. Энэ газарт яаж даснадаа.

Хэдхэн ээлжний хувцсаа эмхэлж тавьчихаад өрөөгөө сониучирхан харах бол нүдэн дэх нулимс минь бага багаар дусалсаар байх аж. Нөгөө охидууд ч надтай юм дуугарсангүй нуруугаа надруу харуулан орон дээрээ тухлан хэвтэцгээж байх юм.

Яг энэ үед найз Кирагаа л их санасан юм. Намайг хайж байгаа болов уу. Миний утасруу залгаж байгаа болов уу. Гэрт очиж намайг асууж байгаа болов уу. Найз минь чамайгаа ямар их санаж байна гээч.

БҮСГҮЙН ЗАХИДАЛ✔ [COMPLETED]Место, где живут истории. Откройте их для себя