21. Төгсгөл

223 38 28
                                    

♦️♦️♦️

Тэнгэрт тулсан тэр мэдрэмжээ газарт булшлаад надтай хамт явах уу?

♦️♦️♦️

Төгсгөмөөргүй кино дуусгамааргүй дуу гэж байдаг. Яг тэрэнтэй адил бидний харилцаа ч магадгүй мөхөшгүй байх.

Өдөр бүрийг хоног тоолон өнгөрүүлэхдээ өнөөдрийх шиг өглөөг угтана чинээ санасангүй. Сайхан өдөр ирэх болно оо гэж бодож өөрийгөө барьж сэтгэлээ тайтгаруулдаг байж билээ. Хүний амьдралд юуг ч тааварлашгүй байдаг нь гайхалтай. Инээж угтсан өглөө нулимстай дуусах ч үе байхад зовлонтой эхэлсэн амьдрал минь жаргаж төгсөнө гэж юутай үнэн.

Өөрийнхөө өчүүхэн зовлонг бусдыхаас илүүд бодож, бусдын дааж чадашгүй их бартаат замыг нимгэлж туслахгүй юм байж өөртэйгээ харьцуулдаг би их мунхаг байжээ. Ийм л хүнтэй, ийм л хүмүүстэй учирч амьдрал ямар болохыг одоо л ойлгох шиг. Нүүр дүүрэн инээмсэглэлийн цаана ямар их уйтгар нуугддагийг, өнгөн нүүрэн дээрээ сайхан сэтгэлтэн ч араатан болдгийг мэдэж авлаа.

"Өглөөний мэнд бүжигчин охин минь."

Бодлыг минь өөрчилж айдсыг минь үргээх түүний харц хамгийн дулаахан

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бодлыг минь өөрчилж айдсыг минь үргээх түүний харц хамгийн дулаахан. Энгэрт нь шигдээд хэвтвэл өмнөх бүх зовлон нуруун дээрээс минь арчигдаад алга болчихдог. Ганцхан удаа л түүнтэй ярилцвал өөрийгөө хэр үнэ цэнэтэй болохоо гэдгээ мэддэг.

"Өглөөний мэнд Жүүн"

"Өглөө бүр чиний өхөөрдөм царайг чинь харж сэрэхийг ямар их хүснэ вэ? Энжин. Үргэлж ийм хөөрхнөөрөө байдаг уу?"

"Мэдэхгүй юм аа. Хүн ичээгээд хаячих юм."

Ичсэнээсээ болоод нүүрээ дарсан намайг өхөөрдөн инээчихээд хүзүүнд минь шигдэн нэг үнсчихээд өглөөний цай бэлтгэхээр орноосоо түрүүлээд бослоо. Өчигдөр оройны явдлаас болоод хэн хэн нь ичих байх гэж бодсон ч эсэргээрээ хэн хэн нь бие биедээ илүү татагдсан юм шиг. Би ч Жүүний нимгэн цагаан цамцыг дээгүүрээ өмсчихөөд түүний араас явахаар бослоо. Жүүний цамц яг л надад даашинз шиг харагдаж байгааг нуух юун. Ханцуйг нь бага зэргийн хойш нь шуугаад өмсчихлөө.

БҮСГҮЙН ЗАХИДАЛ✔ [COMPLETED]Where stories live. Discover now