♦️♦️♦️
Зарим зүйлс хэзээ ч өөрчлөгддөггүй.
♦️♦️♦️
2 хоног
Намайг энэ харанхуй өрөөнд түгжээд 2 хоног болчихож. Айдсаасаа илүү туйлдаа хүртлээ ядарчихсан болохоор одоо хэнээс ч тусламж гуйж орилох тэнхэл алга. Эндээс гарга гэж гуйхгүй ээ. Балга ус л өгөхийг л хүссэн. Энэ тийм том гуйлт юм гэж үү.
Одоо зүгээр л ингэж зовохгүй үхчихмээр байна. Миний араас сэтгэл зовох ч хүн үгүй. Харин сэтгэл минь ганц л зүйлд ханахгүй нь. Тэр бол ээж.
Ээж минь хэзээнээс тийм амьдын там шиг ертөнцөд ганцаар зовж амьдарсныг ч төсөөлөхөд бэрх юм. Хэдэн шөнийг нойтон дэрэн дээр өнгөрөөсөн бол. Бодох төдийд л зүрх зүсэгдмээр санагдаж байна.
Өөр амьдралтай болсон юм бол ээжийг минь залуу сайхан байхад нь салаад явчихаж болоогүй юм бол. Асрамжийн охидуудаас илүү таныг үзэн ядаж байна ааваа. Бүхэл бүтэн 2 хүний амьдралыг үгүй хийчихсэн.
Одоо зүгээр л үхчихмээр байна.
Энжин хацар даган урсах ч нулимсгүй болчихож. Хэтэрхий их өлсөж ядарсандаа харанхуй өрөөн дэх жоомнуудаа идэх нь холгүй бодол толгойд нь хэд хэдэн удаа орж ирдэг болов. Уруул нь омголтож хатаад үхэхээс өөрийг бодохоо больчихсон байв.
Одоо тэсэхгүйнээ ээж. Охин нь таныхаа ачийг хариулахаасаа өмнө хорвоог орхих болчихлоо.
Дахиад ганцхан...
Дахиад ганцхан удаа л таныхаа инээмсэглэж байгаа төрхийг харах юмсан.
Хайртай шүү. Бас баярлалаа ээжээ...
Энжиний нүд зовхиндоо дийлдэн анигдах үед ээжийх нь аз жаргалтай төрх нүдэнд нь тодорч эхэлсэн юм. Ухаан нь балартаж, ядаж зүүдэндээ ээжийнхээ инээмсэглэж байгаа төрхийг харах сайхан байсан биз.
...
..
.
"Хүүе сэргээрэй.
Хөөе охион алив нүдээ нээгээрэй. Үхэж болохгүй шүү."
Ухаан алдсан Энжиний толгойг өвдөг дээрээ тавиад түүний аманд ус уулгаж байсан юм.
Хэдийн ухаан балартаад унчихсан байгаа тул өнөөх охины уулгаж байгаа ус нь амных нь гадуур л асгараад байв.
ВЫ ЧИТАЕТЕ
БҮСГҮЙН ЗАХИДАЛ✔ [COMPLETED]
Любовные романы[Дууссан] "Тэдний ганц хүүг өөрийн болгочихвол энэ ядуу тарчиг амьдрал минь ердөө л зүүд төдий байх болно." Хэтэрхий энгийн байх боловч энэ бүгд бодит амьдрал дээр байх боломжтой, байдаг л үзэгдлүүд. Өсвөр насны охины амьдралаар нэг аялаад үзэх үү...