♦️♦️♦️
Горьдлого тээж итгэл гуйсан нүд хэзээ ч худал байдаггүй.
♦️♦️♦️
Чи хэн нэгэнд хайрлагдахыг хүсвэл эхлээд өөрийгөө хайрладаг байх хэрэгтэй.
Тэр цагт чамд бүх юм олдоно.!!!
Шинэ жил, баяр наадам миний хувьд зүгээр л нэг энгийн өдөр. Ямар ч аз жаргал, дулаан гэж байхгүй. Тэр зөвхөн гэр бүлтэй хүмүүст л олддог зүйл.
"Аримаа бүх охидыг миний өрөөнд дуудуул."
"Ойлголоо Энжин"
Зохион байгуулагч гэр бүлийнхэнтэйгээ шинэ жилийн баяраа тэмдэглэхээр Бусан хотруу явчихсан тул түүнийг иртэл би энэ бүхнийг зохион байгуулах хүндхэн даваатай учирсан юм. Шинэ оны дараахь анхны захиалгууд, тайзан дээр бикинитэй бүжиглэх охидын үзүүлбэрүүд гээд л бүгд миний толгой дээр буучихсан.
Зохион байгуулагчийг явснаас хойш охид намайг хүндлэх нь битгий хэл элдэв янзаар шивэр авир хийх нь чихэнд багагүй сонсогдох болсон. Гэхдээ иймэрхүү элдэв шалдав зүйлстэй орооцолдох хэмжээний өөрийгөө үнэгүйлж болохгүй биздээ. Сонссон ч сонсоогүй мэт байх нь л миний хувьд илүү амар.
Арим бүх охиддоо хэл дуулгасан бололтой удалгүй өрөөг минь чиглэж ирэх өсгийтний чимээ л чанга дуулдаж байлаа.
"Бүгдэнд нь шинэ оны мэнд. Маргаашнаас шинэ зочдыг угтаж авах болно. Бүгд бэлтгэлтэй байгаа биздээ."
"Бид ч яахав чамайг бодвол энд удаан ажиллаж байгаа хүмүүс. Юу хийхээ чамаар заалгахгүй бүгд мэдэж байгаа юмсан."
Хүнийг шоолж, доромжилж байхаар мэдэхгүй зүйлийг нь хэлээд өгч байхад яана. Ухаантай байвал тус л болно уу гэхээс ус болохгүй л юмсан. Үнэхээр яриа нийлэхгүй бололтой шүү.
"Чамайг ийм хөгийн бодолтой гэдгийг чинь мэдэхээсээ өмнө хүндэлдэг байсан юм шүү И Жина. Олон жил энд ажилласнаараа бахархаад байгаа юм уу. Эртхэн энэ газраас гараад хүн шиг амьдрахгүй яасан юм."
Хэлсэн хэдхэн үгэнд маань Жинагийн уур хүрч нүд нь улаанаараа эргэлдэн муухай харц шидлэж, шүдээ зуун надад бууж өгөхийг хүссэнгүй.
"Чамд ч бас удахгүй гэнэтийн зочин ирэх болно. Чамайг амьд үлдэхийг чинь харж л байя" гэсээр хамаг чадлаараа бархирч байгаад хаалга саван гарч одлоо.
ESTÁS LEYENDO
БҮСГҮЙН ЗАХИДАЛ✔ [COMPLETED]
Romance[Дууссан] "Тэдний ганц хүүг өөрийн болгочихвол энэ ядуу тарчиг амьдрал минь ердөө л зүүд төдий байх болно." Хэтэрхий энгийн байх боловч энэ бүгд бодит амьдрал дээр байх боломжтой, байдаг л үзэгдлүүд. Өсвөр насны охины амьдралаар нэг аялаад үзэх үү...