04.

235 41 18
                                    

♦️♦️♦️

Дурсахыг хүсдэггүй харанхуй өдрүүд.

♦️♦️♦️

"Юу??? Багшаа яагаад тэр вэ?"

Багшийн хэлсэн үгэнд би ганцаараа гайхсан нь биш байлаа. Бэлтгэлийн хүүхдүүд бүгд л гайхсан харцаар бидэнрүү ширтэж, ам амандаа бувтнаж харагдана.

"Хожигдлоо хүлээж сураагүй ийм хүүхэд надад хэрэггүй."

"Гэхдээ багшаа би..."

"Чамд ямар ч хор шар алга. 4-р байранд ороо л биз. Шагналаа сайхан инээмсэглэж аваад тэр өдрөөсөө бэлтгэлээ улам шаргуу хийх байх гэж найдсан. Гэвч чи тийм хүүхэд биш байна. Ийм хүүхдэд би хичээл заахыг хүсэхгүй байна."

Багш минь л намайг ойлгох байх гэж найдлага тээн ирсэн. Гэхдээ тэр ч бас надаас нүүрээ бурууллаа.

Энжин дахиж багшийнхаа өөдөөс үг дуугаралгүй цүнхээ шүүрч аваад бэлтгэлийн өрөөг орхин гарлаа.

Бүгд новш юм байна. Хэн ч намайг ойлгохгүй нь. Би энэ дэлхийд байгаад байх хэрэг байгаа ч юм уу. Гэр бүл маань ч хуучных шигээ биш. Эцэст нь миний амьдралын минь ганц нандин бүжгийг багш минь надаас булаачихлаа.

"Би бүгдийг чинь үзэн ядаж байна." хэмээн гудамжинд орилсоор суух Энжиний хажуугаар зөрөн өнгөрөх хүмүүс их л цааргалсан нүдээр түүнийг ширтэж харагдана.

"Чи дахиад л бусдад буруугаа чихэж сууна уу?"

Хэнийг нь мэдэхгүй ч тэр залуу яг л өмнөх шигээ надад ийм үг хэлсэн юм.

"Чи ер нь хэн юм бэ? Танихчгүй юм байж хүний амьдралд оролцоод."

"Би зүгээр л чиний бүжиглэхийг харах дуртай нэгэн. Хэдэн жил бүжгээр хичээллэж байгаа. Хэр их шагнал авсан гээд би бүгдийг нь мэднэ."

"Тэгээд чи юу хүсээд байгаа юм."

"Би юу ч хүсээгүй ээ. Чамд төвөг удсанд уучлаарай. Би ингээд явъядаа. Харин битгий бүжгээ орхиорой." гээд өөр юм хэлэлгүй яваад өгсөн.

Ядаж түүний нэрийг асуух ёстой байж. Танихгүй ч тэр надад үнэхээр сэтгэл сэргээхээр үг хэлчихлээ. Багш минь дугуйланд явахыг хориглосон ч миний бие махбодь хэзээ ч үүнийг зөвшөөрөхгүй. Би бүжиглэсээр л байх болно.

Ээждээ дугуйлангаасаа гарснаа хэлж болохгүй учир дугуйлан тарах цаг хүртэл гадуур хий дэмий л сэлгүүцсээр байгаад гэрийнхээ зүг алхаж эхэллээ. Халаасан дахь цайны мөнгөөрөө ээжийнхээ дуртай мөхөөлдсийг өөрийнхөө дуртай гүзээлзгэнэтэй сүүгээ барьсаар гэрлүүгээ орлоо.

БҮСГҮЙН ЗАХИДАЛ✔ [COMPLETED]Место, где живут истории. Откройте их для себя