♦️♦️♦️
Мартагдсан цаг хугацаа.
♦️♦️♦️
Түүнийг дахиж харахыг хүсээгүйдээ биш түүний амьдрал над шиг хар толбо тогтчихвы гэж айсандаа л түүнээс зайгаа барихыг хүссэн юм.
Өнөөдрийн үйл ажиллагаа оройг хүртэл үргэлжилсэн ч Шюгагаас өөр хэн ч над дээр ирсэнгүй. Насанд хүрэхэд 2 жил дутуу байсан болохоор хүмүүс нээх их тоогоогүй байх л даа. Гадаа бүрэнхий болж хүүхдүүд бүгд л асрамжийн хаалгаар дотогш орж харагдана.
Энэ нарыг хараагүй ямар их удаа вэ? Яг л хуучных шигээ. Миний өсвөр нас, аз жаргал энэ нартай хамт жаргаж байгаа юм шиг. Аз жаргалыг минь бүрэнхий нөмрөөд авчихсан мэт.
Аримыг хүлээн дороо хэд хэд эргэнэ. Гадаа улам л бүрэнхий болох тусам түүнийг хүлээх итгэл минь алдарч эхэллээ.
"Яагаад ирэхгүй байгаа юм бэ? Аримаа. "
Хэн ч хаанаас ч ямар ч чимээ гаргасангүй. Хоосон асрамжийн хашаа, замын бүдэгхэн гэрлүүд л надтай хамт хоцорсон байв.
"Өрөөндөө намайг хүлээж байгаа юм болов уу? Гэхдээ би өрөөг нь мэдэхгүй шүүдээ. Дахиад хэдхэн минут л хүлээчихье. Завгүй байгаа бололтой."
Гадаа сэрүү орж, дотор гижигдэх хүйтэн салхи цамц нэвтлэн хөнгөхөн үлээнэ. Сэтгэл дотор минь хэдийн хоосорсон мэдрэмж төрж, хамаг бие минь даарсандаа чичирч эхэллээ. Өвдөг дээрээ эрүүгээ наан уртаар санаа алдан суух намайг удирдагч багш маань дуудах үед түүний зүг толгойгоо эргүүлэн юу ярихыг нь хүлээнэ.
"Энжинээ наанаа юу хийж байгаа юм бэ? Даарлаа шүү дээ. Хурдхан өрөөндөө ор."
"Зүгээрээ багшаа би Аримыг хүлээж байна."
"Арим нь явчихсан шүү дээ"
Бүхэлдээ чичирч байсан бие минь улам хоосорч, гунигийн сүүдэр дахиад л намайг дайрчихлаа. Удахгүй ирнэ ээ хүлээж байгаараа гэж хэлчихээд уулзах ч үгүй новшийн газар намайг орхиод явчихлаа.
"Явчихсан гэдэг чинь юу гэсэн үг вэ? Багшаа"
Тэр миний асуултанд холоос хариулахыг хүссэнгүй миний зүг ойртон ирээд хажууд хань болж яриаг минь анхааралтай сонсож өгнө.
KAMU SEDANG MEMBACA
БҮСГҮЙН ЗАХИДАЛ✔ [COMPLETED]
Romansa[Дууссан] "Тэдний ганц хүүг өөрийн болгочихвол энэ ядуу тарчиг амьдрал минь ердөө л зүүд төдий байх болно." Хэтэрхий энгийн байх боловч энэ бүгд бодит амьдрал дээр байх боломжтой, байдаг л үзэгдлүүд. Өсвөр насны охины амьдралаар нэг аялаад үзэх үү...