07.

249 39 54
                                    

♦️♦️♦️

Өсвөр нас

♦️♦️♦️

 Тэр их өв хөрөнгийг зөвхөн Ким Намжүүн гэх залуу л өвлөх юм бол би түүнийг өөрийн болгочиход хангалттай юм байна. Тэгээд ээжийгээ сэтгэцийн эмнэлэгээс нь аваад хангалттай эмчлүүлж чадна.

Савлуур дээр нүүрэндээ хөнгөхөн инээмсэглэл тодруулаад сууж байгаа надтай Арим аль болох л дотно байхыг хичээнэ.

"Гэхдээ одоо болтол би чиний нэрийг мэдэхгүй юм байна."

"Намайг Энжин гэдэг. Одоо 16 настай."

"Ммм тийм байхнээ. Чиний талаар их юм мэдэх гэхээр л дандаа товчхон хариулт өгч байх юм."

Арим хөлөө савчуулан савлуураа нааш цааш хөдөлгөн суухдаа надаас ийн асууна. Түүний зүг толгойгоо эргүүлвэл алсын барааг ширтэн суух нүднийх нь оч хэдийн унтарсан харагдана. Яагаад ч юм өдөр хоногийг зүгээр хий дэмий л өнгөрөөж байгаа юм шиг. Асар их зовлон шаналалыг өөртөө агуулчихсан. Харин түүнийгээ бусадтай хуваалцах найз түүнд хэрэгтэй байх.

"Чамаас юм нуусандаа бишээ. Би хүмүүстэй нээх их нээлттэй харьцдаг төрлийн хүн биш болохоор л тэр байх."

"Гэхдээ чи мэдэх үү? Хүмүүс хэн нэгэнд дотоод сэтгэлээ уудлаад ярьчихвал хамаагүй дээр болдгийг. Ялангуяа бидэн шиг өсвөр насан дээрээ явж байгаа хүүхдүүдийн хувьд энэ маш чухал. Итгэл даахаар хүнийг олно гэдэг тэрнээс илүү чухал л даа. Тийм болохоор л би чамтай найз байхыг хүссэн юм."

Анх удаа л уулзаж байхад би түүний хувьд хэдийн итгэл даахаар найз нь болчихсон гэхээр өөрийгөө тэврээд авмаар. Гэвч түүний яриаг чимээгүй сонсоод суух нь энэ мөчид хамгийн зөв зүйл болох юм шиг санагдаж байлаа.

"Чамайг анх асрамжийн газар орж ирэхэд л их түшигтэй харагдсан. Намайг тарган царай муутай болохоор хэн ч надтай найзлахыг хүсдэггүй. Хамт хоол ч иддэггүй болохоор би зүгээр л талхаа 1 сав устай аваад л хоолны газрыг орхиод гардаг. Ядаж л турах байх гэсэн бодолтойгоор."

Үүнийг ярьж байгаа Аримын нүдэнд нулимс хурах энүүхэнд. Хацар дээр нь дуслах нь л холгүй цийлэгнэж байв.

"Гэхдээ Энжинаа чиний энд орж ирсэн шалтгааны хажууд миний зовлон юу ч биш байх л даа."

БҮСГҮЙН ЗАХИДАЛ✔ [COMPLETED]Donde viven las historias. Descúbrelo ahora