♦️♦️♦️
Цаг нь болоогүй учралын төлөө хэт их яарах хэрэггүй.
♦️♦️♦️
Ээжийгээ нүдний минь өмнө амь тэмцэж байхыг харах надад яг л амьдын там шиг санагдаж байна. Дахиад л уйлахаас өөр юу ч хийж чадахгүй нь.
Ихэр татан уйлах миний зүг гэнэтхэн ээж минь анхаарлаа төвлөрүүлэн хараагаа тогтоохыг хичээж байх шиг. Удалгүй дуу нь намсаж, орноосоо босон надруу ойртоод ирэв. Хөл дээрээ ч тогтон нэг шугаманд гишгэлж чадахгүй байлаа. Удалгүй миний өмнө сөгдөж суучихаад амандаа хуруугаа хийж шүлсээ миний өвдгөн дээр түрхэж өгнө. Яг тэр үед миний нулимс дахиад л урсаад эхлэв. Зүгээр л доошоо суугаад ээжийгээ тэвэрсээр уйллаа.
Өөрийнхөө ингэж их өвдсөнийг ч мэдэхгүй шалбарсан хоёр өвдгөн дээр минь шүлсээ түрхэж өгөх миний ээж. Сахиусан тэнгэр гэдэг үг ч багадахаар. Өрөөлийн төлөө өөрийнхөө биеийг бүхэлд нь гаргуунд гаргачихсан. Урьд насандаа ямар гэм үйлдсэн болоод ингэж их зовлонтой амьдарлаад амьдарч байгаа юм бэ.
Өнөөдөр миний бүжиглэхийг хараагүй ч шалбарсан хоёр өвдгийг минь шүлсээрээ эдгээгээд тайван гэгч нь унтаад өглөө. Хөхөрч улайсан нүд, турж эцсэн бие, бүхэлдээ хумсны сорви болчихсон нүүр. Тэгсэн ч ээж минь хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй нэгэн хэвээрээ байна. Цагаан хувцас өмссөн ч хөөрхөн байна аа ээж. Гэхдээ энэ газар таньд минь тохирохгүй байна. Хэдхэн сар хүлээчих охин нь таныгаа энэ газраас заавал гаргах болно.
"Сувилагчаа залгаж хэлсэнд маш их баярлалаа. Ядаж л дахиад ганц өдөр ээж минь тариагүйгээр тайван унтаж чадахаар боллоо. Таньд яаж талархахаа мэдэхгүй байгаач дахиад жоохон хугацаанд л ээжийг минь асарч байгаарай. Би хэдхэн сарын дараа асрамжийн газраасаа гарчихаад ээжийгээ өөр дээрээ авах болно оо" гэж хэлчихээд бүжгийнхээ гутлыг үүрсээр нүдэндээ нулимстай чигээрээ асрамжийнхаа зүг санаа алдан алхаж эхэллээ. Очвол ямар шийтгэл хүлээхээ мэдэхгүй байгаа ч тэр шийтгэл надад үнэхээр сонин биш байлаа.
Ертөнц тэр чигтээ хог болсон ч миний үзэл бодлыг хэн ч үгүй хийж чадахгүй.
Хөлөө чирсээр асрамжийн үүдэнд ирвэл Соли намайг хүлээж байгаа харагдана. Гэхдээ үргэлж миний өөдөөс инээж угтдаг найз минь өнөөдөр нэг л өөр харагдаад байх шиг. Хөөрхөн нүүрэнд нь хөх туяа харагдаж, хацар нь хавдаж, уруул нь басхүү сэтэрсэн байлаа. Зөөж ядаж байсан хөл маань Солигийн тийм төрхийг харсандаа хурдхан түүний зүг гүйж очлоо.
VOUS LISEZ
БҮСГҮЙН ЗАХИДАЛ✔ [COMPLETED]
Roman d'amour[Дууссан] "Тэдний ганц хүүг өөрийн болгочихвол энэ ядуу тарчиг амьдрал минь ердөө л зүүд төдий байх болно." Хэтэрхий энгийн байх боловч энэ бүгд бодит амьдрал дээр байх боломжтой, байдаг л үзэгдлүүд. Өсвөр насны охины амьдралаар нэг аялаад үзэх үү...