♦️♦️♦️
Намайг санасан уу?
♦️♦️♦️
Чамайг үнсэхэд чи бидний хооронд ердөө ганцхан алхам л байсан.
Хамаг бие минь салгалсаар түүний зүг харцаа хальт чиглүүлбэл миний үйлдлийг нэгд нэгэнгүй ширтсэн хэвээр байв. Дарсаа 2 хундгандаа хундгалчихаад нэгийг нь өөртөө нөгөөхийг нь орон дээр хөлөө ачин суух залуу эрхэмд өгөв.
Дарсандаа нойрсуулагчаа хийж амжсангүй. Дахин нэг боломж гарах байх гэсэн итгэл тээсээр хундага дарсаа нийлүүлэн тулгаж гараа зөрүүлэн уруулаа хүргэж дарснаасаа шимэн амталлаа.
"Дарс яг л чам шиг чамин амтагдаж байна шүү залуухан бүсгүй минь. Алив хонгор минь бүжээч. Хамгийн гайхалтайг нь сонгож, хүлээн байж ирсэн юмсан. Намайг битгий гомдоогоорой."
Түүний хэлсэн үг бүрийн цаана ямар нэгэн юмны учир мэдэхийг хүссэн мэт. Аажуухан няхуур хэдэн үгээ холбож хэлсэн зэвүүн дүр төрх.
Ядаж л өөрөө миний дээр шуудхан дараад хэвтчихсэнгүй. Хэсэг хугацаанд ч болов түүний хүслээр өмнө нь бүжиж, түүнийг азнан байж боломж гарвал хурдхан нойрсуулагчаа хийхээр сэтгэл шулуудлаа.
Гэтэл миний...
..
.
Нүд анилдаж, ухаан балартан .....
үүнээс цаашаа юу болсныг би үнэхээр мэдэхгүй.
Нэг л мэдэхэд өглөө болчихсон орон дотроо нүцгэн хэвтэж байсан юм. Хэн нэгний надруу цоо ширтэх жихүүдэс төрөм мэдрэмж намайг бүхэлд нь бүрхээд авчихлаа.
Өчигдөр юу болсныг бурхан л мэднэ. Цонхны дэргэд хөлөө ачин дарс шимэн суух залуу эрхэмийн хоолой дахин намайг айдаст автуулж эхлэв.
"Хонгор минь чи үнэхээр сайхан амарсан юм шиг харагдаж байна шүү"
Биед минь ямар ч хөндүүр зүйл мэдрэгдэхгүй байгаа ч нэг л таагүй зөн совин татаж байсан юм. Энэ газраас гарахад ердөө хэдхэн хоног л үлдсэн байсан. Гэвч...
Гэвч миний бие бузарлагдчихсан юм шиг санагдаж, хацрыг минь даган бүлээн нулимс бөмбөрөн урсаж, дотоод сэтгэл минь нэг л хоосон оргиод ирлээ.
Би хөнжлөөрөө биеэ халхалчихаад дээш өндийн суух бол тэр дарсаа ширээн дээрээ үлдээгээд миний хажууд дөхөж ирээд
"Уйлаад байгаа хэрэг үү? Залуу хадагтай" гэснээ нулимсыг минь эрхий хуруугаараа арчиж өгөх нь тэр.
![](https://img.wattpad.com/cover/253362310-288-k256569.jpg)
VOCÊ ESTÁ LENDO
БҮСГҮЙН ЗАХИДАЛ✔ [COMPLETED]
Romance[Дууссан] "Тэдний ганц хүүг өөрийн болгочихвол энэ ядуу тарчиг амьдрал минь ердөө л зүүд төдий байх болно." Хэтэрхий энгийн байх боловч энэ бүгд бодит амьдрал дээр байх боломжтой, байдаг л үзэгдлүүд. Өсвөр насны охины амьдралаар нэг аялаад үзэх үү...