03.

294 40 21
                                    

♦️♦️♦️

Зүрх зүсэм муухай мэдээ.

♦️♦️♦️


Хөөрч, догдлох

Энэ түр зуурын л сэтгэл хөдлөл юм уу? 16 жилийн турш хөөрч догдолсон юм гэж үү?

Энэ гэхдээ бороо орохтой адилхан гэж бодохгүй байна. Түрхэн зуур хүмүүст жаргал авчирчихаад бүтэн жилийн турш алга болчихдог.

"Яагаад ч юм яг одоо өөрийгөө ер ойлгохгүй нь. Нэг өдөрт ямар олон үйл явдал болсныг ч эргэж бодоход дэндүү адармаатай юм. Түргэн уур хүнийг маш ихээр үгүй хийх юмдаа. Тэмцээн болсон газраас юу ч хэлэлгүй гарч ирснээ танихгүй залууд уураа гаргачихсан. Энжин чи ч үнэхээр тэнэг юм даа."

Энжиний хамгийн ихээр очих дуртай газар бол далайн эрэг. Тэр эндээс нар жаргахыг харах дуртай. Далайн давлагаа түүний айдас, баясал, уйтгар гунигийг авч түүнд зөвхөн тайтгарлыг л өгч чаддаг.

Далайн зөөлхөн салхи түүний хацрыг элбэх зуур нүдээ анин тэнгэрлүү хараад уртаар амьсгаа авчихаад бяцхан үзэсгэлэнтэй царайндаа инээмсэглэл тодруулсаар гэрийнхээ зүг алххаар шийдлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Далайн зөөлхөн салхи түүний хацрыг элбэх зуур нүдээ анин тэнгэрлүү хараад уртаар амьсгаа авчихаад бяцхан үзэсгэлэнтэй царайндаа инээмсэглэл тодруулсаар гэрийнхээ зүг алххаар шийдлээ.

За тэгэхээр өнөөдрийн болсон үйл явдлыг зүгээр л март. Ийм зүйл болоогүй. Зүүд гээд л бодчих Энжин. Чи хуучны чадварлаг бүжигчин, ээж аавынхаа хайртай эрх гүнж хэвээрээ л байгаа шүүдээ. Юу ч өөрчлөгдөөгүй.

Энжин өнөөдрийн үйл явдлыг хүлээж авахад бэлэн биш байсан юм. Зүгээр л болоогүй мэтээр төсөөлөхийг хичээж, өөртөө дарамт үүсгэхийг хүсээгүй хэрэг. Гэвч иймхэн давааг давж чадах тэсвэр түүнд байсангүй.

Өмнө нь "ээжээ би ирлээ" гэсээр хамаг байдгаараа инээмсэглээд гэртээ ордог байсан. Харин өнөөдөр тэгэж инээмсэглэж орохоос ч айж байна. Намайг тэмцээнтэй гэдгийг хоёул мэдэж байсан шүүдээ. Тийм байтал ганц ч удаа миний араас залгасангүй.

БҮСГҮЙН ЗАХИДАЛ✔ [COMPLETED]Where stories live. Discover now