14.

158 33 14
                                    

♦️♦️♦️

Амьсгал давчдаад би яг үхэхэд бэлэн байна.

♦️♦️♦️

Том хүн байх муухай юм аа. Санаа зовох асуудал ихтэй. Эргэн тойрныхоо бодит зүйлсийг харна. Амьдралд хөл тавина гэдэг нь энэ юм уу?

"Гэхдээ багшаа энэ чинь таны хэлээд байсан зочдод үйлчлэх төв юм уу?"

"Тиймээ чиний харж байгаачлан энд ажиллаж байгаа охид бүгд ирсэн зочдоо гомдоохгүйгээр барах уу их сайн үйлчилдэг юм. Чамайг ч бас чадна гэдэгт итгэлтэй байна шүү Энжин. Итгэлийг минь битгий хугалаарай."

"Та яаж чадав аа. Намайг өөр шигээ янхан болгохыг хүсээ юу? Чадахгүй ээ. Би энэ газарт чинь ажиллахыг хүсэхгүй байна. Би явлаа."

Урдхан талд минь харагдах аймшигт орчноос хурдхан салахыг хүсэж, нүдэндээ дахиж ийм зүйлсийг төсөөлөхгүйг хичээн эргэж хараад алхах гэтэл багшийн хэлсэн зүрх зүсэм үгс дахин намайг энэ газарт хоргоож чадлаа.

"Чамд ээж чинь хэрэггүй юм уу? Зүгээр л харсаар суугаад үхүүлэхийг хүсээ юу. Эсвэл арчаагүй царайлчихаад ааваасаа мөнгө гуйхгээ юу. Өдий том болчихоод одоо л өөрийгөө золиослоод ч хамаагүй ээжийгээ аврахыг хүсэхгүй байгаа хэрэг үү?"

"Гэхдээ би шөнө ч хамаагүй нойроо хугаслан байж ээжийнхээ хагалгааны төлбөрийг олохыг хүссэн. Би ийм амьдралыг хүсээгүй шүү дээ."

"Уйлахаа болиод нулимсаа арч. Хэнд өрөвдүүлэх гэж нулимс дуслуулаад байгаа юм. Чи энэ газраас гарвал ойрын хугацаанд ажил хэзээ ч олохгүй. Чамд мөнгө хэрэгтэй. Чамд ээж чинь хэрэгтэй. Тийм болохоор энд ажилла мөнгө их олоод ээжийгээ хурдхан хагалгаанд оруул."

Энжин урсгасан нулимсаа хөнгөхөн арччихаад шүд зуун их л дурамжхан багшийнхаа өөдөөс

"Та... та л миний ээжийг ийм болгосон. Тийм байж одоо юунд санаа тавьсан дүр эсгээд байгаа юм."

"Би яг чам шиг л эргэлзэж байгаад ээжийгээ алдсан. Тийм болохоор дараа нь харамсах зүйл битгий хийгээрэй Энжин. Гэхдээ чиний л сонголт шүү дээ. Сайн бодоорой би түрүүлээд явлаа."

Харанхуй орчинд бодолтой минь хамт намайг үлдээгээд явчихав. Дахиад л уйлахаас өөр юу ч хийж чадахгүй нь. Би яагаад ийм арчаагүй юм бэ? Хажуудах хүмүүстээ үргэлж гай удах юм. Гэхдээ багш ч бас ээжийгээ алдаж байсан хэрэг үү? Гэхдээ яасан гэж надад туслаад байгаа юм бол.

БҮСГҮЙН ЗАХИДАЛ✔ [COMPLETED]Where stories live. Discover now