♦️♦️♦️
Зүүдний ертөнц надаас холдоход таныгаа ч бас мартах хэрэгтэй болох уу?
♦️♦️♦️
Би чамайг
1 удаа санаж 2 удаа мартана.
3 удаа санаж 4 удаа мартана.Яг л 00:00 цагт бид анх учирсан юм шиг санагдаж байна. Байгаа мөнгөө нийлүүлээд 2 гоймон аваад идчихсэн. Би эрэгтэй хүнд дургүй ч гэсэн өөртэйгээ ижилхэн харагдсан болохоор л түүнд туслахыг хүссэн юмсан. Анх удаа л хүнд тэгтлээ итгэж болохоор санагдаж билээ. Харин одоо бүх зүйл худлаа байсныг ойлгож байна. Яг юу үнэн юм бэ?
"Энжинаа..."
Миний нэрийг хэдэн удаа ч дуудсан юм бүү мэд. Ухаан мэдрэл хаана явааг ч ойлгох арга алга. Зөвхөн миний урдаас харж зогсох өндөр залуугийн нүдрүү л ширтэж байснаа санаж байна.
"За Юнги" хэмээн анхаарлаа түүнрүү хандуулах бол Жүүнийг хар гэсэн шиг духан дээр минь зөөлхөн үнсчихээд "Аав ээж хоёртой нэг тийшээ явчихаад ирэх болохоор түр хүлээж байгаарай" гэж хэлээд Жүүнрүү муухай харц шидлэн зангиагаа нэг засчихаад аав ээжийнхээ ардаас яваад өглөө.
Би ч ширээн дээр байсан хундагатай дарсыг гартаа барин уруулаа хүргэх бол Жүүн намайг харсаар л зогсож байлаа.
"Сайн уу Энжин. Надад тайлбарлах боломж олгооч."
Юуг тайлбарлана гэж. Юу ч хэлэлгүй таг алга болсноо юу? Эсвэл баян айлын хүүхэд байснаа юу? Чиний хэлсэн ямар ч үгэнд итгэхийг хүсэхгүй байна гээд л хэлчихмээр санагдаж байсан ч амнаас аль нь ч эвлэж гарсангүй. Харцаа ч түүний зүг чиглүүлэхийг хүссэнгүй хундага дарсаа шимсээр Юнгиг хүлээн зогслоо.
"Хэн байгааг хараачээ. Манай А зэрэглэлийн үнэтэй бүсгүй энд юугаа хийж яваа юм бэ?" гэх танил хоолой чихэнд сонсогдоход хамаг биеийг минь таагүй болгож орхив.
"Бид анх таарахад чи надтай ганцхан удаа л учирна гэж хэлсэн. Гэвч энэ удаагийх хоёр дахь нь байх тийм үү Энжин. Нэрийг минь тогтоож аваарай гэж хэлсэн шүү дээ. Санаж байна уу? Эсвэл нөгөө олон хүмүүс дундаа төөрөөд санахгүй байгаа юм уу?""Жон Хусог. Санаж байгаа болохоор одоо явж болох уу? Би энд өөртэй чинь таарахаар ирсэн юм биш."
Тэр гараа халаасандаа хийчихэд өөдөөс минь уруулаа жуумалзуулсаар ойртож ирээд чихэнд хэдэн үг хэлэхэд бие минь улам салгалаж эхэлсэн юм.
ВЫ ЧИТАЕТЕ
БҮСГҮЙН ЗАХИДАЛ✔ [COMPLETED]
Любовные романы[Дууссан] "Тэдний ганц хүүг өөрийн болгочихвол энэ ядуу тарчиг амьдрал минь ердөө л зүүд төдий байх болно." Хэтэрхий энгийн байх боловч энэ бүгд бодит амьдрал дээр байх боломжтой, байдаг л үзэгдлүүд. Өсвөр насны охины амьдралаар нэг аялаад үзэх үү...