♦️♦️♦️
Жаргалтай үед хамт байсан хүн нь биш гунигтай үед нь хамт байсан хүн нь илүү сэтгэлд үлддэг юм.
♦️♦️♦️
Хүйтэн чулуунд дарагдаад хэвтсэн таныгаа хайраараа дулаацуулахыг хүссэн юм. Хоцорчихжээ би.
Өвлийн дахиад нэг хүйтэн өдөр хайртай бүхнээ үдэж өгөхөд тун таагүй санагдана. Урьд нь өвөлд хичнээн дуртай байсан билээ. Харин одоо бол өвөл миний туулж өнгөрүүлсэн зовлонгийн тэн хагаст нь хамт байсан хамгийн онцгүй дурсамжтай улирал болоод хувирчихлаа.
Шөнөжин эмнэлэгийн өрөөнд уйлж суусан надад өмсөх дулаахан хувцас болон оршуулах ёслолд өмсөх хувцас гэх мэтчилэн бүх юмыг Юнги бэлдэж өгсөн нь энэ байлаа. Түүний ачаар ээжийн минь оршуулах ёслол амжилттай болж өндөрлөсөн юм. Намайг үдэшлэгт байхгүйг мэдээд утасруу залгасаар байгаад Жүүн энд байгааг хэлж өгсөн хэрэг. Яагаад гэвэл би Жүүний биш Юнгигийн найз охин болчихсон учраас тэр Юнгид хэлсэн байх л даа.
Гэхдээ миний хувьд аль нь ч ялгаагүй. Би хоёулангийх нь хувьд залруулж болшгүй алдаатай охин. Охин ч гэждээ охин биеэ мөнгөнөөс болж хүнд бузарлуулчихсан хямдхан хүүхэн. Одоо зүгээр л бүгдээс залхаж байна. Ээжийн маань оршуулах ёслолд ирэх ганц ч хүн байсангүй. Идээ будаа, дайллага цайллагад бэлдэх ч шаардлагагүй. Үхсэн хүнд угаасаа ар гэр байдаггүй юм хойно.
"Энжинаа одоо явцгаах уу?" Юнги Жүүн 2 эхнээс нь эцсээ хүртэл надаас алхам ч холдолгүй хань болж байсан юм. Юнгигийн хэлсэн үгэнд арай ядан толгой дохисоор бид 2 тэдний гэрлүү явахаар оршуулах ёслолын тэнхимээс түрүүлээд гарлаа.
"Энжинаа болгоомжтой яваад очоо..." Жүүний яриаг ч бүтэн сонсож чадалгүй хаалгаар гараад ирлээ. Түүний сайхан сэтгэлийг юу ч үгүй дэвслээд хаячихсан. Надад тэгэх эрх байхгүй л юмсан.
Оршуулах ёслолын үүдэн дээрээс Юнгигийн машинд суучихаад цонх налан бодлоосоо салах гэж хичээв. Машин хөдлөхтэй зэрэгцэн нүдний буланд хэзээ ч дурсахыг хүсдэггүй хар дурсамж минь зурсхын орж ирлээ.
"Юнги машинаа түр зогсоож байгаарай." гэж хэлчихээд машинаас буун түүний зүг харвал хогон дотроос олсон юм шиг ноорхой бараан хувцастай, байдгаараа турж эцсэн, нүдэнд нь нулимс хураад хөлдчихсөн аавын минь төрх дотор сийчиж хаяв.
YOU ARE READING
БҮСГҮЙН ЗАХИДАЛ✔ [COMPLETED]
Romance[Дууссан] "Тэдний ганц хүүг өөрийн болгочихвол энэ ядуу тарчиг амьдрал минь ердөө л зүүд төдий байх болно." Хэтэрхий энгийн байх боловч энэ бүгд бодит амьдрал дээр байх боломжтой, байдаг л үзэгдлүүд. Өсвөр насны охины амьдралаар нэг аялаад үзэх үү...