12.

175 37 87
                                    

♦️♦️♦️

Чиний төсөөлөл дундах миний бодит амьдрал.

♦️♦️♦️

Чи энэ дэлхий дээр оршин байгаа чинь л хангалттай үнэ цэнэтэй.

Анх удаа л эрэгтэй хүнд итгэхийг хүссэн юмсан. Харин одоо явна гэнэ ээ. Намайг дахиад л орь ганцаараа бүх зүйлсийг даван туул гээд орхиж байна.

"Тэгэхээр Шюга чи явах гэж байгаа хэрэг үү?"

"Ганцхан жил Энжин. Намайг ганцхан жил хүлээчихэж чадах уу? Хэний ч доор орохооргүй болчихоод эргээд ирье. Хэн ч намайг дахиж доош нь хийж, доог тохуу болгохооргүй болтол нь би 1 жилийн хугацаанд гадаад явчихаад ирье. Харин чи хүлээж чадах уу?"

"Чи заавал явах ёстой гэж үү?"

"Үнэхээр уучлаарай. Би Солонгост ирэнгүүтээ хамгийн түрүүнд чамайг олж очих болно. Тэр хүртэл сайн байж чадна биздээ Энжин."

Би яагаад чамд амлалт өгөөд байгаа юм болоо. Миний хувьд хэн ч биш байж.

"Надтай учирсан хүн болгоны алдаа нь би байхыг хүсэхгүй байна. Тийм болохоор явчихаад ирдээ. Харин амлалтандаа заавал хүрээрэй Шюга."

"Амлаж байна. Би заавал эргэж ирнэ"

Тэр хүний хувьд би саад тотгор байхыг хүсэхгүй байна. Надаас болж тэр өөрийн гэсэн бүх зүйлээ орхиж болохгүй биздээ.

"Гэхдээ би..."

"Би чамд хайртай Энжин"

Энэ үгийг сонсох үед өөрийгөө хэн нэгний хувьд ямар их үнэ цэнэтэй гэдгээ мэдэрсэн юм. Одоо л энэ дэлхийд оршиж байгаа шалтгааны учир тайлагдаж буй мэт. Бид хэн нэгэнд хайрлагдаж, тэдэнд дурлаж, хэн нэгний хувьд утга учир нь болох үед л амьдрал илүү амттай болдог бололтой.

Би түүний өөдөөс юу ч хэлж чадсангүй. Ахиад ганцхан удаа л юм ярьчихвал нүдэнд нулимс хурж гунигийн бараан сүүдэртэй хамт Шюгаг үдэж өгөх гээд байсан юм. Юу ч дуугаралгүй чимээгүйхэн тэвэрч өгөхийг л хүслээ. Хамгийн дулаахан тэврэлтийг хамгийн нандин мөчтэй хамт түүнд үлдээхээр шийдэв.

Тэр миний тэврэлтээс алхмын зайтай холдсоноо
"Надад яг одоо ийм л дулаан тэврэлт хэрэгтэй байсан юм. Баярлалаа Энжин." гэж хэлээд миний зүг гараараа далласаар яаран машиндаа суун нисэх буудлын зүг хөдлөв.

БҮСГҮЙН ЗАХИДАЛ✔ [COMPLETED]Où les histoires vivent. Découvrez maintenant