♦️♦️♦️
Чиний ертөнц миний ертөнцөөс тэс өөр
♦️♦️♦️
"Харахаа болиод гоймонгоо идэцгээеэ. Би ч бас өлсөх ямар байдгийг мэднэ."
Гоймонгоо задлаад савхаа салган амтлагчуудаа хольчихоод ус хийхээр босох бол тэр гартаа өнөөх гоймонгоо барьсаар миний үйлдлүүдийг нэг бүрчлэн харж байлаа. Усаа хийчихээд буцан ширээн дээрээ гоймонгоо дэвтэхийг хүлээн сууна. Тэр залуу дахиад л нөгөө газраа зогссоор.
1 минут
2 минут хүлээж тэсэхгүйнээ. Хөлөө савчуулан гоймонгоо хүлээн байж ядах надруу нөгөө өндөр залуу зүглэн ирээд хажуу талын сандал дээр зэрэгцэн суулаа.
Ммм ашгүй минь яг идэхэд бэлэн болчихож.
"Охион чи надад наад дэвтээсэн гоймонгоо өгч болохгүй юу?"
Гоймонгийх нь ихэнх мөнгийг би гаргасан байхад дээр нь бас дэвтээсэн гоймонгоо өгөх болчихдог. Ямар сонин залуу вэ? Тэгсэн байж хүнд баярлалаа ч гэж хэлсэнгүй.
"Би их эелдэг байх гэж хичээж байна л даа. Насанд хүрчихсэн хүн байж өөрөө гоймонгоо дэвтээгээд идчихэж чадахгүй байна уу?"
"Нөгөө юу л даа."
"Би ийм амандаа бувтнасан хүмүүст хичнээн дургүй гээч."
"Ойлгомжтой. Залхуу, хүнийг зараад сурчихсан юм байна л даа. Чадахгүй ээ өөрөө дэвтээгээд ид."
Ширүүхэн хэлсэн хэдхэн үгэнд маань тэр толгой дохин гоймонгоо миний хажууд үлдээчихээд суудлаасаа бослоо. Мэдээж тэрний ходоод ихээхэн өлсөж байгаа бололтой. Надаас хоёр алхам холдсон ч гэсэн дугарсан хэвээрээ.
"Хөөё залуу чи энийг идчихээ. Би өөрөө дэвтээгээд идчихье."
Түүнд ийн хэлчихээд миний хажууд үлдээсэн гоймонг нь задлан хурдхан шиг амтлагчуудаа холиод усаа хийхээр ширээнээсээ бослоо.
"Энжин миньдээ хэзээдээ ийм тусархуу болчихоовдээ. Танихгүй хүнд гоймон дэвтээж өгөөд л. Хуучны Энжин биш болчихжээ."
Би гоймонгийхоо усыг хийчихээд буцаад ширээндээ суух бол нөгөө залуу аль хэдийн ширээнд суун дэвтээж тавьсан гоймонг маань их л амтархан идэж харагдана.
VOCÊ ESTÁ LENDO
БҮСГҮЙН ЗАХИДАЛ✔ [COMPLETED]
Romance[Дууссан] "Тэдний ганц хүүг өөрийн болгочихвол энэ ядуу тарчиг амьдрал минь ердөө л зүүд төдий байх болно." Хэтэрхий энгийн байх боловч энэ бүгд бодит амьдрал дээр байх боломжтой, байдаг л үзэгдлүүд. Өсвөр насны охины амьдралаар нэг аялаад үзэх үү...