♦️♦️♦️
Болдогсон бол хөөс болоод замхарчих юмсан. Хэсэгхэн хугацаанд л хүмүүсийг баярлуулна тэгээд ахиж хэзээ ч учрахгүй.
♦️♦️♦️
Хорвоо дээр хүн болж төрнө гэдэг хамгийн ховор тохиолдол. Чи эцэг эхдээ талархах ёстой. Ийм гоё ертөнцөд хүн болж төрсөн юм чинь хамгийн жаргалтай байх ёстой биздээ.
Юнгигийн хэлсэн үг бүр миний сэтгэлд үндэс суулгаж байсан юм. Явсаар явсаар тэр үндэснүүд нь цэцэглэчихсэн. Анх бол хэзээ ч өөрийгөө хайрлах талаар боддоггүй байлаа. Харин одоо бол түүний хэлснээр би өөрийгөө л бодох хэрэгтэй юм байна. Хэн нэгний хувьд давтагдашгүй нь байхын тулд би өөрөө цор ганц нь байх ёстой.
"Тийм ээ Юнги намайг энэ газраас аваад яваач." гэхэд намайг тэвэрч байсан гараа суллаж бүлээн хошуугаараа духан дээр маань зөөлхөнөөр үнсэж өгөөд миний урдаас инээмсэглэсэн юм.
"Энэ газраас юм авч явсны хэрэггүй ээ Энжин. Хоёулаа бүгдийг шинээр худалдаад авчихъя."
Хүний амьдралд сайн хүнийг ганцхан удаа л заяадаг гэлтэй. Намайг ямар ч байсан хайрлаж чадахаар тийм л нандин хүн. Эндээс авах юм угтаа байхгүй болохоор ээжийнхээ надад зориулж авч өгсөн ганц цамцаа л өмсөөд илүү дутуу юм авалгүй явахаар болов.
"Юнги чи түрүүлээд гарч байх уу? Би зохион байгуулагчид явах тухайгаа хэлчихээд ирье" гэхэд Юнги толгой дохисоор хариу хэлэхэд түүнээс түрүүлж алхаад зохион байгуулагчийн өрөөг зүглэлээ. Намайг энэ газраас гарна гэхэд түүнийг яаж хүлээж авахыг мэдэхгүй ч ямартай ч сайнаар хүлээж авна гэж найдсан юм.
Өрөөнийх нь үүдэн дээр ирээд нэг сайн уртаар амьсгаа авчихаад хаалгыг нь аяархан тогшоод орох талаар асуулаа.
"Орох уу зохион байгуулагчаа?"
"Энжинаа юу болоов" гэсээр ширээнийхээ ардаас босч ирэхдээ сая л намайг гадуур хувцастай байгааг анзаарсан бололтой нухацтай харц шидэлсээр гараа элгэндээ тэврэн авлаа.
"Чи чинь одоо маш чухал зочинтой хамт байх ёстой биздээ. Яагаад явах гэж байгаа хүн шиг хамаг юмаа баглаад өмсчихөөв."
"Юу л даа зохион байгуулагчаа. Би энэ газраас гарахаар болсон. Тэр тухайгаа таньд хэлэх гэж ирсэн юм аа."
"Юу гэнэ ээ" элгэндээ тэвэрсэн гараа буулгасаар ийн асуухдаа ихэд гайхсан байх бөгөөд түүний нүдрүү эгцэлж ч харж чадахааргүй сонин мэдрэмж төрүүлж байв.
YOU ARE READING
БҮСГҮЙН ЗАХИДАЛ✔ [COMPLETED]
Romance[Дууссан] "Тэдний ганц хүүг өөрийн болгочихвол энэ ядуу тарчиг амьдрал минь ердөө л зүүд төдий байх болно." Хэтэрхий энгийн байх боловч энэ бүгд бодит амьдрал дээр байх боломжтой, байдаг л үзэгдлүүд. Өсвөр насны охины амьдралаар нэг аялаад үзэх үү...