001

774 114 55
                                    

"Нэр?"

"Со Жихе."

"Нас?"

"Удахгүй 21 хүрнэ."

"Тэгэхээр оюутан гэсэн үг үү?"

"Үгүй ээ. Би их сургуульд сурдаггүй."

"Өмнө нь ажиллаж байсан туршлага байгаа юу?"

"Ахлах сургуулиа төгссөнөөс хойш их олон газар ажиллаж байсан."

"Чамайг ажилд авмаар байгаа хэдий ч... бид саяхан шинэ хүнээ авчихсан. Харамсалтай байна, уучлаарай."

"Зүгээр дээ. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй."

Намайг кафегаас арай гарч амжаагүй байхад эзэн авхайчуудын хоорондоо ярилцах нь хойно сонсогдоно.

"Одооны хүүхдүүд нээрээ сурахаас ч залхуурдаг болчих гэж."

"Ахлах сургуулиа төгсөв үү үгүй юу шууд л ажил хийж мөнгө олохын түүс болчихсон."

"Эцэг эх нь яахаараа ингэж өсгөдөг-"

Би кафен хаалгыг хаан чихэвчээ зүүгээд "Ядаж гарсны дараа муулахгүй дээ." гэж амандаа үглэн алхаж эхлэв.

Том том ширхэгтэй цасан ширхэг гунигтайгаар хаялан энэ хавийг цагаан өнгөөр будах аж. Нимгэн пальто өмссөнөөс байдгаараа атган халаасандаа хийсэн гар минь цэв мөс болж, хамрын үзүүр чимчигнэн хорсоно.

Арайхийн алхсаар гэртээ иртэл хаалган дээр "Түрээсийн мөнгөө төлөөгүй тул маргааш 19 цаг гэхэд нүүнэ үү. Шинэ түрээслэгч олсон." гэсэн бичиг харагдах аж. Бичгийг тэнд нь үлдээн гэртээ ороод, хэдэн цагийн турш намайг тэвчихийн аргагүй өвтгөсөн өсгийтэй гутлаа тайлан шидлэлээ. Хөөрхий гутал минь надтай хамт их л зүйлийг үзэж байна даа...

Орон дээрээ ялхайтал суун цонхны цаана үзэгдэх гадаа орчныг ширтсээр нэг мэдэхэд нар жаргасан байлаа. Санаа алдсаар босон хэдэн хувцсаа баглаж аваад номнуудаа хайрцганд хийн үүдэнд тавив.

Дахиад л ажилд орж чадсангүй. Маргаашнаас эхлээд гэр ч үгүй болох нь. Ийм хүйтэн байхад гадаа хоновол ч осгож үхэх байх даа?

Бодол болсоор сууж байтал утасны дуу хадан жижигхэн өрөөг минь дүүргэх нь тэр. Хэн нэгэн хүн чи ажилтай бас гэр оронтой болчихлоо гэж хэлвэл хичнээн сайхан бэ?

"Байна уу?"

"Яа! Со Жихе! Үнэхээр сайхан мэдээ!"

"Өө, Суёнаа. Юу болоов? Ажил, аль эсвэл хямдхан түрээсийн байр олоогүй л бол ингэж хэлэх хэрэггүй ээ."

My master || MglWhere stories live. Discover now