010

565 108 86
                                    

"Нүүна! Та гэхдээ санаачлагагүй юм аа!"

"Би яасан гэж?"

"Тэхён хён шиг сайн хүнтэй нэг гэрт амьдарч байж аваад суучихаж болдоггүй юм уу?"

"Яа, Ян Жонвон! Одоо бүр эгчдээ нөхөр авах талаар заах нь уу?"

"Би таныг бодвол үерхэж байна. Та өмнө нь үерхэж ч байгаагүй биз дээ? Үүний тал дээр би илүү туршлагатай гэсэн үг шүү..."

"Эгчдээ зодуулж барцдаа гаргачихаад буцахыг хүсээ юу?"

Жонвоны хүзүүгээр боогоод үсийг нь арзайлгаж байхад нислэгийг зарлан "Жонвонаа бидний нислэг!" хэмээн Тэяан дуудлаа.

"Нүүна би ч таныг санана даа..."

"Хоолоо сайн идээд, сайн хувцас өмсөж байгаарай. Юу ч болсон эгчдээ хэлж бай. Эгч нь яаж ийж байгаад зохицуулж байх болохоор хоолоо хасаад байвал үхсэн гэж мэдээрэй!"

Жонвон намайг тэвэрчихээд "Намайг эргээд ирэхэд зээ дүүг маань гаргачихаад байж байгаарай!"

"Хадам ах ч үгүй юм байж юу гэнэ вэ?"

"Маргааш зул сар... Та зүгээр үү?"

"Зүгээр болохоор санаа зоволтгүй маргааш Тэяантай хамт гадуур гараарай."

"Би үлдээд хоёр хоногийн дараа явах ёстой байж."

"Надаас болж хичээлээ таслах гэж үү? Би зөвшөөрөхгүй болохоор зүгээр яв. Тэгээд ч би одоо ганцаараа амьдрахаа больсон шүү дээ? Манбуги байгаа."

Кан Тэхён ч бас.

"Нүүна, хайртай шүү!"

"Эгч нь ч гэсэн хайртай, миний зулзага."

"Тэяан хүлээж байна. Явлаа."

"Тэг дээ."

Жонвоныг гүйж очин Тэяан болон түүний аавтай хамт цааш явахыг нь харсаар зогсож байхад Тэяан эргэж хараад надад бөхийх аж.

"-Цом авсанд баяр хүргье! Дүүг маань сайн харж хандаарай."

"Баяртай, эгч ээ."

Хэдхэн минутын дараа тэд гаалиар нэвтрэн бараа тасарсан юм. Жонвоныг эрүүл саруул амьдарч байгааг харчихсан болохоор сайхан байна аа.

"Явчихсан уу?"

"Тэхён-шши?"

Гүйсэн бололтой хүнд хүнд амьсгаатсаар ирсэн Тэхён намайг гайхшруулж орхив. Ажлаа тасалчихаад Жонвоныг гаргаж өгөхөөр ирсэн юм байх даа?

My master || MglWo Geschichten leben. Entdecke jetzt