002

645 116 75
                                    

"Ингээд л болоо юм уу?"

Хоёр хайрцагтай тээшийг минь оруулж өгчихөөд гэрийн эзэн надаас ийн асуулаа. Ганцаараа амьдардаг, энэ тэр түрээсийн байранд хоног төөрүүлсээр ирсэн надад ямар юмаараа их тээш байх билээ?

Гутлаа тайлан байшинд орвол тийм ч том биш ч гэсэн тохилог, цэвэрхэн байр угтаж авсан юм. Үнэхээр ганц бие эрэгтэй хүн амьдардаг гэдэгт итгэмээргүй цэмцгэр харагдана.

"Энэ чиний өрөө. Том биш ч гэсэн таалагдах байх."

Бор хүрэн хаалга руу тэр заасаар хэлэхэд нь өрөөнд орвол том зөөлөн ор, цагаан өнгийн шүүгээ, жижигхэн ширээтэй, наран тийшээ харсан цэлгэр өрөө байх аж. Бага байхдаа л ийм газар амьдардаг байж билээ.

"Хурдхан тохижчихоод гараад ир. Хоёулаа ажлын чинь тухай ярилцъя."

"Та өнөөдөр ажилгүй юм уу?"

"Би хүссэн үедээ ажиллаж, хүссэн үедээ амардаг. Ер нь чамд миний ажиллах эсэх хамаагүй."

Царайлаг хэдий ч үнэхээр бүдүүлэг хүн юм аа?

Би ачаагаа задалж, хувцсаа хөнгөлчихөөд гарвал тэр шар айраг уусаар холимог тулаан үзэж байх аж. Өвөр дээр нь шаргал өнгийн нохой хэвтэнэ.

"Түүнийг Манбуг гэдэг."

"Юу?"

"Найзын маань нохой байгаа юм. Найз маань түрдээ надад үлдээсэн. Манбуг ч гэсэн миний найз болохоор чи түүнтэй аятайхан харьцах хэрэгтэй шүү."

Аан нөгөө дүрмэнд заасан нохой байх нь... Тэхён хажуудаа гараараа товшоод "-Суу л даа." гэж хэлэн нүдээрээ дохив.

"Манбуги..."

"Шар айраг?"

"Үгүй ээ, би уудаггүй."

"Аан, тийм байх нь..."

Тэхён нохойгоо буулгачихаад ширээн дээр байх өнөө танил тэмдэглэлийн дэвтрээ авч, үзэгнийхээ таглааг сугалаад амандаа зуулаа.

Халуухан юм.

"Би юу хийх ёстой билээ?"

Тэр юу ч дуугаралгүй юм бичиж байгаад, дэвтэрээсээ нэг цаас уран надад өгөв. Миний хийх зүйлсийн жагсаалт байх.

"Өдөрт хоёр удаа хоол хийнэ. Өглөө бас орой. Намайг хүсвэл өдрийн хоол хийж байгаарай."

"Ямар хоолонд-"

"Иддэггүй зүйлсээ наана чинь биччихсэн байгаа."

My master || MglWhere stories live. Discover now