003

618 112 57
                                    

"Арван гурван цагт галлерейд өдрийн хоол аваад ир."
From:Гэрийн эзэн

Долоо хоног. Энэ гэрт ирсэнээс хойш долоо хоног өнгөрсөн ч тэр ердөө эхний орой л хийсэн хоолыг минь идсэн. Өглөө бүр хоол бэлддэг ч ганц аяга кофе уучихаад юу ч хэлэлгүй гараад явчихна. Оройн хоолоо ирэх цагийг нь дөхүүлээд хийдэг ч ажил дээрээ идчихсэн гэж хэлээд өрөөндөө ороод хаалгаа цоожилчхдог. Үнэхээр ойлгохгүй юм. Идэхгүй бол идэхгүй гэдгээ хэлчихвэл би ч гэсэн хоол хийхгүй байхад...

Энэ байдлаараа үнэхээр дахиад л халагдах юм байх даа? Ганцхан сар тэсчихвэл жинхнээсээ ажилтай болох юм сан.

"Moon gallery" гэх томоохон бичиг хадсан, модерн шинжтэй байшингийн үүдэнд ирээд Кан Тэхён руу залгасан болов ч утсаа авсангүй. Бараг арван удаа залгаад авахгүй болохоор нь дотогш орохоор шийдсэн юм. Өмнөх удаад кафед нь орсноос галлерейд нь орж байгаагүй юм байна.

Гоё юмаа

Ups! Tento obrázek porušuje naše pokyny k obsahu. Před publikováním ho, prosím, buď odstraň, nebo nahraď jiným.

Гоё юмаа. Яг л диваажин шиг. Зөөлөн аялгуу эгшиглэж, бүдэгхэн гэрэлтүүлэг уран зургууд дээр тусах нь тэртээ арваад насыг минь санагдуулна. Сайхан ч байж дээ...

"Уучлаарай, Кан Тэхён гэх хүн хаана байдаг юм бол?"

Танхимд байх залуу ажилтнаас ийн асуувал тэр жаахан бодож байгаад "Аан! Кан эрхлэгч үү? Намайг дагаад явна уу?" гэж хэлээд танхимын хойд талын өрөө лүү намайг дагуулан явлаа. Тэр намайг "Эрхлэгч" гэсэн нэртэй хар хаалганы үүдэнд үлдээхэд би зүгээр л үүдэнд байрлах буйдан дээр суун Кан Тэхёныг ирэхийг хүлээв.  Цаг арван гурав хагасыг заана.

Хүн дуудчихаад өөрөө хааччихдаг байна аа?

Бараг гучин минут хүлээгээд тэвчээр алдахдаа хоолыг нь үлдээчихээд явахаар шийдэн дотогш орвол ямар нэг хачин чимээ сонсогдлоо. Том цонхны наана харагдах цагаан ширээ рүү зүглэн алхаж байхдаа буйдан дээр өнөө ажлаа эхлүүлж буй эр эм хоёрыг олж харах нь тэр.

My master || MglKde žijí příběhy. Začni objevovat