008

615 110 106
                                    

12 дугаар сар дундаа орж хүн бүрийн сэтгэл гэгэлзэн байлаа. Гудамны гэрэлнүүд улаан, ногооноор асч, хаа сайгүй гацуур мод сүндэрлэн, айл ахуй бүр гадна дотроо чимэглэнэ. Зул сарын баяр хаяанд ирж ээ...

Хүмүүсийг догдлуулдаг тэр баяр. Миний үзэн яддаг тэр өдөр.

"Ирчихсэн үү? Гадаа хүйтэн байгаа биз дээ?"

Тэхён надад кофе сунгахад нь авсанд хав халуунаараа байх аж. Хэн нэгэн түүнийг дуудахад Тэхён гүйгээд явчихав. Угаас үзэсгэлэн үзэхээр ирсэн болохоор хүмүүсийн дундуур алхан үүнийг гайхаж, түүнийг сонирхсоор нэг зурагны урд ирээд хөл минь хөдлөхөө байчих нь тэр.

Энэ зураг яг л намайг сороод байх шиг...

Энэ зураг яг л намайг сороод байх шиг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Нэг л тийм гүнзгий. Усан онгоц намайг үүрд мөнх хаяад явчихаж байгаа ч юм шиг... Өнгө будгийн уусгалт нь зураачийнх нь сэтгэл зүй тогтворгүй байсныг харуулах шиг. Нэг л тийм гунигтай, ганцаардмал...

"Таалагдаа юу?"

"Тийм ээ."

"-Энэ... хэний зураг юм?"

Зураг ер нь зураачаа илтгэдэг. Зураач хүний тухай мэдье гэвэл зургийг нь ажиглах л хангалттай. Тэгээд л би тэсэлгүй ингээд асуучихсан хэрэг.

"Миний зураг."

Кан Тэхён, өнгөрсөн чинь тийм хар бараан байсан юм уу?

Дахин хэдэн минут зургийг ширтэж байгаад эцэст нь арай ядан харцаа салгаж чадахдаа Тэхёны зүг харав.

Харц тулгаралт.

Тэр аль түрүүнээс хойш намайг ширтэж байсан бололтой? Энэ зураг, Тэхёны нүд хоёр... ижилхэн юм.

-

"Хөөе, Со Жихе!"

"Өө, ирчихээ юу? Би оройн хоол арай хийж амжаагүй-"

"Энэ хэн юм? Чамайг явсны дараахан ирчихээд өдөржингөө ажил дээр чамайг хүлээж байна гэж суусан!"

My master || MglWhere stories live. Discover now